2111-р сар, 2026Бямба гараг

Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов

11 сар 25. 17:122 мин унших

Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж,гишүүд асуулт тавьж, мөн үг хэлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргажээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох болсон байна. 

Энэ үеэр, УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд  гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж… М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна. Арай ч Дорнод руу авад явахгүй байлгүй.  1990 оноос хойших 36 жилийн 30 жилд та бүхэн засагласан. 2016 оноос тасралтгүй сүүлийн 10 жилд танай нам засагласан. 

Дөрвөн Засгийн газар дамжаад 115 хүн давхардсан тоогоор сайд хийсэн байна. Энэ сайд болж байгаа хүмүүс танай намын гишүүд буюу Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүн.

Асуудлыг шийдсэн нэг ч салбар байхгүй.  Өвдөх юм бол үх гэдэг эрүүл мэндийн салбартай, тэтгэвэрт гарвал яаж ийгээд хоёр жил хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай. Гадаа гараад хараарай, төлөвлөлтгүй, замбараагүй Улаанбаатар хотыг бий болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Ээлжилж солигдоод сайд хийгээд байдаг асуудал шийдээгүй. Ийм хүйтэн сэтгэлээ хэзээ болих вэ. Асуулт асуухаар гоё тойруулж хариулдаг.

Ийм нөхцөл байдлаас өөрчлөгдмөөр байна. Талбайгаа тойроод биш талбайгаас хойш яваад үзээч. 115 хүн ээлжлээд сайд болоод байдаг. Албан тушаалын хойноос хоорондоо үзэлцээд байдаг, ажил хийх болохоор байдаггүй.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.