2111-р сар, 2026Бямба гараг

Улс тунхагласан өдрөө маргалдаж бус, ойлголцож тэмдэглэдэг байя!

11 сар 27. 9:253 мин унших

Улс тунхагласан өдрөө маргалдаж бус, ойлголцож тэмдэглэдэг байя!

Монголчууд бид улс тунхагласан өдрөө тэмдэглэх болгондоо түүхэн маргаан өрнүүлж, хэн нь илүү мэддэгээ өрсөлдөн цэцэрхэх нь бараг л уламжлал болжээ. Үндэсний бахархлын өдөр маань эв нэгдлийн баяр байх ёстой атал улстөржилт, талцлын индэр болон хувирч байгаад харамсал эрхгүй төрнө.

Дэлхийн бусад улсад ийм үзэгдэл бараг үгүй хэр нь ганц бид л энэ баяраа маргааны шалтгаан болгож “он сар өдөр булаацалддаг” нь үнэхээр эмгэнэлтэй.

 

 

1924 оны 11-р сарын 26 бол Оросын 1918 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаар боловсруулсан социалист эрх зүйн тогтолцоог шингээсэн, хүчээр батлуулсан анхдугаар Үндсэн хуулийн өдөр. Монголчууд 1911 оны 12-р сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улсаа тунхаглан зарлаж, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан,

ОХУ-ын эзлэн түрэмгийлэгч нарын хүчээр тулгасан Үндсэн хууль баталж их хядлага эхлэх эрх зүйг тавьсан, ер нь бол Монголчууд 800-гаад жилийн өмнө л Их Монгол Улсаа тунхаглаж байсан аугаа түүхтэй улс гэх мэтээр ярих болж. Зарим талаар үнэн л дээ, гэхдээ

 

дэлхийн орнуудад улс тунхагласан өдрийг хэрхэн тэмдэглэдгийг харахад нэг нийтлэг зарчим ажиглагддаг. Тэд эртний түүхээ хүндэтгэдэг ч орчин үеийн тусгаар тогтнолын эхлэлийг тодорхой нэг үйл явдлаас эхлэн тооцдог.

 

Хятад

 

Хятадын түүхийн гүн эх сурвалжийг тооцвол мянга мянган жилийн настай төрийн уламжлал бий. Гэхдээ өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 онд байгуулагдсан тул тэд улсын баяраа тэндээс эхлэн тэмдэглэдэг. Учир нь тэдний орчин үеийн улс төрийн байгууллын эхлэл тэр өдөр гэж үздэг.

 

Орос

 

Оросын түүх ч мөн адил хэдэн зууны өмнөөс эхтэй. Гэвч өнөөгийн ОХУ-ын бүрэн эрхт байдлыг зарласан 1990 оны өдөр нь тэдний шинэ эхлэл. Тиймээс “Оросын тусгаар тогтнолын өдөр”-өө уг өдрөөр тооцдог.

 

АНУ

 

АНУ колоничлолоос салж, тусгаар тогтнолоо 1776 онд зарласнаараа орчин үеийн Америкийн улс төрийн тогтолцоо эхэлсэн гэж үздэг. Тиймээс дэлхийд хамгийн танигдсан баяруудын нэг — Independence Day — бол тэр л өдрийг тэмдэглэдэг баяр.

Хэрэв тэд бүх түүхээ тооцоод байвал уугуул индиан соёл, колоничлол, хаант төр, бүр Британи эзэнт гүрний түүхийг хүртэл “эхлэл” болгох боломжтой. Гэхдээ логик нь орчин үеийн улсынхаа эхлэлийг тэмдэглэхэд оршдог.

 

Франц

 

Францын Бүгд Найрамдах Улсын эхлэлийг Францын их хувьсгалын үеэр хаант төрийг түлхэн унагаж, шинэ тогтолцоог үндэслэсэн өдөр буюу 1789 оны 7 сарын 14 гэж үздэг. Энэ өдөр нь түүхэн ба улс төрийн шинэ байгуулал эхэлсэнтэй шууд холбоотой.

 

Өмнөд Солонгос

 

Солонгосын хойг эртний хаант улсуудаас эхтэй ч орчин үеийн Бүгд Найрамдах Солонгос Улс 1948 онд тунхаглагдсан. Тиймээс тэд “Үндэсний байгуулагдсан өдөр”-өө энэ үеэс тооцдог. Эртний хаанчлалынхаа өдрийг орчин үеийн улс төрийн баярт хольдоггүй.

 

Манай жишиг хаана байна вэ?

 

“Улс тунхаглана” гэх ойлголт эртний түүхийн үед дэлхийд байгаагүй, орчин үеийн улс орнуудын л ойлголт. Тийм байтал бид мянганы өмнөх хаант улсуудынхаа байгууллыг өнөөгийн Бүгд Найрамдах Улс тунхагласантай холбож маргалдсаар буй нь учир дутагдалтай.

 

Орчин үеийн Монгол бол анхдугаар Үндсэн хуулийн дагуу байгуулсан Бүгд Найрамдах засаглалтай Монгол Улс. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан.

Логикоор бол тэр өдрөөс эхлэн бид орчин үеийн Монгол Улсын төрийн тогтолцоо, бүрэн эрхт байдлаа тооцох нь хамгийн зохистой.

 

Бидэнд улс тунхагласан өдрөө хэрэлдэж бус, ойлголцож тэмдэглэх шаардлага бий. Түүхээ хүндэтгэх нь маргаан хийх биш, харилцан зөв ойлголцохоос эхэлнэ.

 

 

Н.Отгончимэг

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.