2111-р сар, 2026Бямба гараг

Л.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь харин ч багасна

11 сар 27. 12:403 мин унших

Л.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь харин ч багасна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров. 

УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой.   Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.  Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ. 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг. Энэ нь ч учиртай. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачлан, батлуулж байсан тамхитай холбоотой зохицуулалт урт хугацаандаа монголын нийгэмд эерэг соёл авчирсан. Энэ бол маш өргөн хүрээний ойлголт. Тийм ч утгаараа иргэдийн дунд олон талын байр суурь өрнөж байна. "Интермед" эмнэлгийн эмч Б.Аззаяагийн электрон тамхинаас шалтгаалж уушгинд гарах өөрчлөлтийг судалсан судалгаатай танилцлаа. Үүнд дурдсан судалгаанууд, дүрс оношилгооны гэрэл зургууд Монгол Улсад энэ төрлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Цар тахлын үеэс хойш олон улсад электрон тамхитай холбоотой судалгааг олноор хийж эхэлсэн. Миний хувьд үзэл баримтлалын хувьд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа.  Нөгөө талдаа янжуур тамхины татварыг үе шаттай нэмэх асуудлыг О.Номинчимэг гишүүн сая танилцууллаа. Энэ нь эргээд хуурай хууль гэдэг шиг болгоомжлолыг төрүүлж байна. Бүр ч илүү чанар муутай тамхи хууль бусаар орж ирэх нөхцөл байдал үүсэх юм биш үү. Үүн дээр ямар зохицуулалт, бодлого байна вэ гэдгийг тодруулж асуумаар байна. Бид татварыг аль болох нэмэхээс болгоомжилж байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсанаас хойш янз бүрийн мэдээлэл нийгэмд гарч байгаа. Энэ бол зөвхөн монголын асуудал биш тамхины тухай ярихаар дэлхий дахинд янз бүрийн айлгах тактик хэрэглэдэг юм билээ. Л.Эрдэнэчимэг гишүүнийг анх дотор орчинд тамхи татахаа болино гээд хууль санаачилж байхад, хэрэв тэгэх юм бол паб, рестораны орлого буурна гэдэг асуудлыг ярьж байсан. Хамгийн сүүлд янжуур тамхины татварыг таван хувь байсныг 30 хувь болгож огцом нэмэгдүүлэхэд хуурамч тамхи үерлэж орж ирнэ, болохгүй гэдэг зүйлийг ярьж байсан. 

Бид мэдрэмжид биш тоо судалгаанд үндэслэж ярих цаг болсон. Үнэхээр тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи ихээр орж ирсэн үү гэдэг судалгааг хийхэд үр дүнд нь харин ч тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь багассан гэдэг судалгааны үр дүн гарсан байдаг. Бид ч бас татварын тооцооллыг хийхдээ нэлээд ул суурьтай хандаж, ажилласан. Үүн дээр манай мэргэжлийн баг, Сангийн яам, гааль, ДЭМБ-ийнхан хамтран ажилласан. Татварыг нэмэхдээ олон зүйлийг тооцож ажиллах ёстой байдаг юм билээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.