2111-р сар, 2026Бямба гараг

Э.Болормаа: Томилолтоос ирмэгцээ дуудсан газарт очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь байгаагүй

11 сар 27. 13:012 мин унших

Э.Болормаа: Томилолтоос ирмэгцээ дуудсан газарт очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь байгаагүй

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа уг асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

​​​​​​​Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногт Бразил улс руу албан ёсны томилолтоор явсан. Энэ үеэр албадан ирүүлэх гэсэн мэдээллийг цахим орчноос харсан. Эрэн сурвалжилсан зүйл байхгүй. 

Би томилолтоос ирмэгцээ дуудсан газар нь яваад очсон. Шүүхийн захирамж гаргаад тогтоол гардуулна гэсэн боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь ч байгаагүй. Бэлэн биш байсан. Улс төрийн ямар дарамт шахалт дунд энэ хэд маань ажиллаж байгаа бол гэсэн бодол төрсөн.

Бичиг цаас нь бэлэн болсон үед эргэж очиход нээлттэй. Би өдөр бүр ажил дээр байгаа. 

Хэрэв гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол ямар хариуцлагын асуудал яригддагийг судлаад үзээрэй. Нэгт хандив өгсөн компани хуулийн хариуцлага хүлээх ёстой. Нэр дэвшигч болон сонгуулийн штаб дээр хариуцлага байгаа. 

Үүнийг санаатайгаар хийсэн гэж үздэг. Цагдаа дээр гаргасан гомдлыг нь харахад тэр компани хандив өгснийхөө маргааш нь нэрээ өөрчилсөн байна. Хэрэв ийм бол тухайн асуудал хариуцаж байсан сонгуулийн ажилтнуудад торгууль ногдуулдаг хуулийн зохицуулалттай. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт байхгүй.

Цагдаагийн байгууллагад компани, зохион байгуулалттай хийсэн хүмүүсийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч шалгаагүй. Аливаа нэг гишүүн дээр үүнийг санаатай хийх шиг амархан юм байхгүй. 

Би анх удаа сонгуульд нэр дэвшсэн учраас туршлагатай ах нар шиг хор найруулж мэдэхгүй" гэв. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс яагаад ийм байдалд орсон талаар асуухад "Би хэлье гэснээ нууж хаалгүй хэлчихдэг. Төрийн ордонд гэлтгүй аливаа байгууллагад залуу эмэгтэйчүүдийг энэ юугаа мэдэх вэ, миний үгээр байх ёстой гэж дарамталдаг зүйл байдаг. Би бол үүний нэг жишээ. 

Гишүүн болсноос хойш хүмүүс ямар байдаг вэ гэдгийг мэдлээ. Өмнөх УИХ-д байсан нэг эмэгтэй гишүүн эрэгтэй гишүүн Төрийн ордонд ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлснийг ярьж байсан. Энэ асуудлыг тухайн үед УИХ-ын даргадаа очоод ярихад ёс зүйн хариуцлага тооцох бус чимээгүй өнгөрөөчих гэдэг зүйл ярьсан. 

Ийм л байдалтай олон эмэгтэйчүүд ажлын байран дээрээ дарамт мэдэрдэг. Энэ соёлыг өөрчлөх гэж шударга дугарахад олон хүний дургүй хүргэж байгаа байх" гэлээ.

Түүний холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаад "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласныг зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК тогтоосон байдаг. Улмаар аудитын компаниас Үндэсний Аудитын Газарт хандаж байжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.