2811-р сар, 2026Бямба гараг

Угаарын хийнд 112 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ

11 сар 27. 14:472 мин унших

Угаарын хийнд 112 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ

Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ.

Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна. Үүнээс гадна шаардлага хангахгүй зуух, ханан пийшин гэх олон хүчин зүйлсээс хамаарч айл өрхүүд угаарын хийн хордлогод өртсөн хэвээр байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулсан албан мэдээгээр 2025 оны арваннэгдүгээр сарын 11-24-ний өдрийн хооронд  буюу 14 хоногт угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 112 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 45, Чингэлтэй дүүрэгт 19, Сүхбаатар дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт 40 тус тус бүрдгэгджээ.

Харин Налайх дүүрэгт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Угаарын хийд хордсон нийт иргэдийн  биеийн байдал 8 хувь хүнд, 25 хувь нь хүндэвтэр, 56 хувь нь дунд байгаа бол үлдсэн хувь нь хөнгөн байгаа аж.

Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

1 452400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.