
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. ДЭМБ-ын 2022 оны тооцооллоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд тархалт хамгийн өндөртэй орны тоонд бичигдэж байна.
2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг хүн амын тоонд харьцуулбал нэг монгол хүн жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи хэрэглэж байгаа гэсэн үг. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин өссөн байгаа нь энэ хэрэглээ хэр хурдтай нэмэгдсэнийг харуулж байна. Тамхины шинэ төрлийн бүтээгдэхүүн болох электрон тамхины хэрэглээ ч огцом өсчээ. 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи гаалиар нэвтэрч байсан бол 2024 онд энэ тоо 8.2 сая болж, дөрвөн жилийн дотор 175 дахин нэмэгдсэн байна. Тиймээс энэ чиглэлд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг дурджээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэн юу гэж онцолсныг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Монголчууд тамхи таван нас, архи арван нас авдаг гэж ярьдаг нь зүгээр нэг хэллэг биш. Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлан батлуулж байсан тамхины зохицуулалт тухайн үедээ ихээхэн хэлэлцүүлэг дагуулсан. Энэ нь урт хугацаандаа манай нийгэмд тамхи татах соёлыг өөрчилж, илүү эрүүл орчин бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн. Одоо яригдаж байгаа энэ асуудал ч мөн адил маш өргөн хүрээтэй сэдэв. Шинэ төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа электрон бараа нэрийн дор татваргүйгээр орж ирж байгаа электрон тамхи дээр яаралтай зохицуулалт хийх шаардлага бий гэдэгтэй санал нийлж байна. Энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаа ч иргэдийн дунд тодруулмаар байгаа нэг эргэлзээ байгаа. Тамхины татвар нэмэгдэнэ гэж байгаа. Тодруулбал, өнөөдрийн 800 төгрөгийн татварыг 4–5 жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 18 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Энэ тохиолдолд татвар өсөхийн хэрээр чанар муутай, хууль бусаар орж ирэх тамхины хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэх үү. Үүнд эрх зүйн талаасаа ямар хяналт, зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Гаалийн болон онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи нэмэгдэх үү гэдэг бол олон хүний санаа зовж буй асуудал. Энэ талаар Австрали, Монголын эрдэмтэд хамтран судалгаа хийсэн байдаг. Судалгааны үр дүнд татварыг нэмэх нь эсрэгээрээ хуурамч тамхины хэмжээг бууруулсан нь батлагдсан. Татвар нэмэгдсэнээр хуурамч тамхины хэмжээ нэмэгдэх бус харин ч багасах юм. Бид татварын тооцооллоо хийхдээ маш ул суурьтай хандахыг зорьсон. Өнөөгийн байдлаар манай улсад талхнаас хямд үнэтэй тамхи худалдаалагдаж байна. Ийм нөхцөл байдалд бид татварыг гэнэт өсгөхгүй, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барина. Үе шаттай нэмэгдүүлэх энэ зохицуулалтын гол зорилт нь хэрэглээг 14 хувиар бууруулах бөгөөд энэ тооцоолол нь хүн амын амьжиргаа, эдийн засгийн хүчин зүйлс дээр үндэслэсэн. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ арга хэмжээ бол төсөв бүрдүүлэх зорилготой биш. Бидний гол зорилго хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээний эрсдэлээс хамгаалах явдал юм.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 
-Л.Эрдэнэчимэг гишүүний 2012 онд санаачлан батлуулсан хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тамхины хяналтын тухай хууль нь тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж өгсөн, цэнгээний газруудаар тамхи худалдаалахыг хориглосон, мөн үе шаттайгаар тамхины татварыг нэмэгдүүлэх зохицуулалт оруулсан. Энэхүү хууль батлагдсанаар хамгийн их баярласан хүмүүс бол айлын эзэгтэй нар, эмэгтэйчүүд юм. Энэхүү хууль батлагдвал цагдаагийн байгууллага хуулийн дагуу хяналт шалгалт явуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж чадах уу.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан:
-Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллага Тамхины хуулийн 6-р зүйлтэй холбоотой худалдаа, үйлчилгээнд хамаарах харьяаллын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хянан шалгаж байна. Энэ хүрээнд жилд 300–500 орчим зөрчил илэрч, тухайн иргэн, ААН-д торгуулийн шийтгэл ногдуулдаг. Тухайлбал, 500 метрийн радиуст хяналт шалгалт хийхэд тухайн бүсэд орсон дэлгүүр, байгууллагууд хууль ёсны бичиг баримтгүйгээр лангуун доороосоо тамхи худалдаалах зөрчил гаргасан тохиолдлууд илэрч байна.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Нэг зүйл дээр санал нийлэхгүй ажлын хэсгээсээ гарсан байгаа. Одоо бидний шийдэх ёстой асуудал юу гэвэл электрон тамхийг хэн, хэзээ, хаана татах вэ гэх асуудал юм. Энэ хууль нь хяналтын бус татварын хууль болох гээд байна. Энэ хуулийн төслөөр насанд хүрээгүй хүүхэд худалдан авах боломжийг хаасан ямар зохицуулалтууд орж ирж байгаа вэ. Тамхины үнийн зөрүүнээс үүдэж янжуур тамхины хэрэглээ улам их нэмэгдэх эрсдэлтэй юу?
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Электрон тамхийг дотор орчинд татахаа болих хэрэгтэй. Тамхины цэг дээр нь татуулдаг болъё. Зар сурталчилгааг интернэтээр болон онлайнаар хийхээ больё. Харин тусгай зөвшөөрөлтэй оруулж ирдэг, борлуулдаг болно. Энэ бүх зохицуулалт нь энэхүү хуулийн төсөлд орж ирсэн байгаа. 21 насанд хүрээгүй хүүхдэд зарах юм бол ямар байдлаар хөшүүрэг хийж болох вэ гэдэг дээр цагдаагийн газраас саналуудаа хэлсэн. Тусгай зөвшөөрөлтэй газрууд бүгдээрээ камертай байх ёстой. Үнэхээр 21 нас хүрээгүй хүүхдэд зарсан байвал борлуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээтэй болгоно.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Дөрвөн хүүхдийн нэг нь электрон тамхи татаж байна гэдэг бол маш тодорхой судалгаа юм. Өнөө өглөө би 100 гаруй ахлах ангийн хүүхэдтэй уулзсан. Аман яриагаар хамгийн бага хэлж байгаа нь гурван хүүхдийн нэг, их хэлж байгаа нь тал хувь нь байна. Бодит байдал дээр маш их тархаж байгаа. Тэгэхээр хүний эрхийн асуудал нэг тусдаа, нийгэмд нөлөөлж байгаа статистик тоон дээр дүн шинжилгээ хийх нь тусдаа асуудал юм. Өсвөр үеийнхнийг тамхинаас холдуулах нь тулгамдсан асуудал болжээ. Хүний тамхи татах эрхийг нь хаагаад байгаа зүйл байхгүй. Зориудаар өсвөр үеэ хамгаалахын тулд хязгаарлалт хийх нь зайлшгүй. Харин татварын хувьд өндөр үнэтэй болоод далд зах зээл үүснэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй. Энэ талаар ажлын хэсэг ярьж тохирох нь зүйтэй гэлээ.
“500 тэрбумаар 200 тонн нөөц хадгалдаг савтай болно”
Үргэлжлүүлэн нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр бид 3-6 сарын шатахууны хэрэглээгээ бид бүрэн хангаж, хадгалдаг болно гэж тусгасан байгаа. Одоогийн байдлаар бидний савны хүчин чадал нөөцийн хэмжээ дийлэхгүй. Зургаан сарын хэрэглээгээ хангадаг хэмжээнд хүргэнэ гэвэл үндсэндээ 3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Зөвхөн савандаа. Нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалж чаддаг савтай болно гэдэг нь 200 орчим тонн нөөц хадгалдаг болно гэсэн үг. Үүний тулд 500 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Үүнийг ААН-үүд 1.5-2 жилийн хугацаанд барина. Хоёрдугаарт манай улсад төрийн эзэмшлийн нөөцийн сав гэдэг ойлголт онцгой байдлаас бусад салбарт байхгүй. Тиймээс хувийн хэвшил үүнийг нуруун дээрээ үүрч ирсэн. Манай уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгооор бид жилдээ 20 хувийн өсөлттэй хэрэглээтэй болчхоод байгаа юм. Тэгэхээр бид савныхаа хэрэгцээг нэмэгдүүлэх ААН-үүдэд зээл гаргаж, улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж байна гэж ойлгож болно. Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зорилго дээр байдаг "шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болно" гэсэн зорилгын урт хугацааны ажил маань Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр юм.
Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрсэн явж байгаа. Бид 2027 оны эхний хагас жилд багтааж дуусгана. Ингэснээр бид зарим бүтээгдэхүүнийхээ 50 хувийг, зарим бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэж чаддаг болох юм. Одоо бид түүхий эдийг бүрдүүлэх ажлыг судалж байна гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.