2111-р сар, 2026Бямба гараг

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

12 сар 1. 10:002 мин унших

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Монгол, Орос хоёр улс Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдох “Эрдэнэт” үйлдвэрийг 1978 онд байгуулж байв.

 

Анх 50:50 хувийн эзэмшилтэй хамтарч эхлээд 1991 оны хэлэлцээрээр Монгол 51, Орос 49 хувийг эзэмшдэг болсон. Улмаар, 2016 онд Монголын “Монголиан коппер корпорейшн” ХХК Оросын эзэмшилд байсан 49 хувийг худалдаж авсан.

 

Өөрөөр хэлбэл, 2016 оноос Монгол Улсын Засгийн газар 51, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг нь эзэмшдэг болсон. Гэвч, Засгийн газраас 2019 онд “…Тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах байсан давуу эрхээсээ хууль бусаар татгалзсан, “Монголиан коппер корпорейшн” ХХК уг 49 хувийг худал­даж авахдаа хууль бусаар мөнгө бос­госон” гэх шалтгаанаар Оросоос худал­даж авсан 49 хувийг хураан авсан. Гэхдээ, сүүлийн үед дуулдаж байгаагаар, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан компанийн зөв болох тал руугаа эргэж буй бололтой. 

 

Уг нь, “Эрдэнэт”ийг төрд 100 хувь болгож авсны дараа 2019 онд 961.8 тэрбум, 2020 онд нэг их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Мөн 2021 онд цар тахлын үед 650 тэрбум төгрөгөөр Монголын бүх аж ахуйн нэгж, иргэдийн дулаан, цахилгааны үнийг төлсөн. Гэх мэтээр сүрхий сайн мэдээ цацагддаг байв.

 

Харин сүүлийн жилүүдэд “тийм сайн мэдээнүүд цөөрсөн. Өнгөрсөн намар л “…Нөөцөө шинэчлэн тогтоож, дахиад дор хаяж 55 жил ажиллахаар боллоо” гэсэн ганц аятайхан мэдээ цацагдаад зогссон. Харин үе үе Ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаалтнуудынх нь авлигын үйлдэл, олон зуун тэрбумын өртөг бүхий тендерийн булхай ил болон задарч, бусад мэдээлэл нь хаалттай “горим”-д шилжсэн. Гэвч, “Эрдэнэт үйлдвэр” урьдын адил саалийн үнээ хэвээр байгаа юм. Зэрэгцээд, тус үйлдвэрийн үйл ажиллагааг нь ил тод болгох, эсхүл Оросоос авчирсан компанид нь хуулийн хүрээнд буцаах зэрэг хувилбарууд яригдаж эхэллээ. Тиймээс “…Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу” гэдгийг үнэн зөв тодорхойлох нь чухал болж буй бололтой. 

 

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.