2111-р сар, 2026Бямба гараг

ДОХ: Одоогоос 33 жилийн өмнө анхны тохиолдол бүртгэгдэж, 2025 онд таван хүн хорвоог орхижээ

12 сар 1. 11:094 мин унших

ДОХ: Одоогоос 33 жилийн өмнө анхны тохиолдол бүртгэгдэж, 2025 онд таван хүн хорвоог орхижээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн.

Монгол улсад одоогоос 33 жиллийн өмнө буюу 1992 онд  ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ үед төр засаг нь ДОХ-ын хуулийг өргөн барьсан байдаг. Анхны тохиолдлоос хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол, 2013 онд хамгийн олон буюу 31 хүн бүртгэгдсэн бол 2025 оны 11-р сарын 20-ны байдлаар 36 тохиолдол бүртгэгдэж, таван хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ.

Халдварын тохиолдол нь нийт хүн амын 0.1 хувиас бага бол тархалт багатай улс гэж үздэг бөгөөд манай улс энэ ангилалд багтаж байна.

Улсын хэмжээнд ХДВХ халдвар авсан 424 хүн бүртгэгдсэн бол 353 хүн өнөөдөр халдвар тээн амьдарч байна.  Монголд 694 хүн халдвартай байх боломжтой ба энэ онд 48 хүн шинээр оношлогдох магадлалтай гэсэн тооцооллыг 2024 онд гаргажээ. Өнөөдрийн байдлаар 36 тохиолдлыг оношлоод байна. 2025 он дуусахад сарын хугацаа байгаа учир энэ тоо нэмэгдэх магадлалтай, бид тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. ХДХВ-ийн оношилгоо, эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцаж байгаа ба жилд дунджаар 300-350 сая төгрөг зарцуулж байгаа аж.

Монголд халдварын 99.7 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй. 2.4 хувь нь трансжендер. ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс урагт болон эмнэлгийн дотоод халдвар, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан  тохиолдол гараагүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцлов.

ХДХВ-ийн халдвартай 20 ээж 35 хүүхэд төрүүлсэн ба 14 ээж давтан төрсөн байна. Нэг ээж гурав дахиа төржээ. Халдвартай ээжээс төрсөн хүүхдүүдээс халдвар илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Үнэнчимэг "Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварыг илрүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн батлах шинжилгээнүүдээс гадна цэрэг татлагын үзлэг шинжилгээ, төрийн бус байгууллагын оролцоо маш өндөр хувьтай байдаг. Мөн манай албанаас хавьтлыг тандан судалснаар энэ халдварын тохиолдлуудыг илрүүлж байна. Монгол Улсад энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүн харьцангуй сайн буюу эхний эмчилгээний хамрагдалт 86 хувь, үр дүн 94 хувьтай байгаа. Халдвартай хүн болгон өдөр бүр тогтмол үнэ төлбөргүй улсаас олгодог эмээ уудаг.

Эхэн үед халдвартай иргэд Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэгийн төсөл дээр түшиглэж эмчилгээ хийдэг байсан бол 2013 оноос хойш ХДХВ/ДОХ-ын халдварын эмчилгээ оношилгоог улсаас даадаг болсон.

Эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын халдвар аваад хамгийн олон жил хяналтад байгаа хүн маань 28 жил амьдарч байна. Эндээс юу харагдаж байна гэхээр ХДХВ/ДОХ-ын халдвараа хэдий чинээ эрт оношлуулна төдий чинээ амьдралынхаа чанарыг уртасгаж, эрүүл саруул амьдрах боломжтой. Хэрвээ та эрсдэлтэй алхам хийсэн бол өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинж тэмдэг илрэхгүй удах, цонх үедээ бусдад халдвар тараах эрсдэлтэй. Хүн ХДХВ/ДОХ-ын халдварын эрсдэлд өртсөн буюу бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон юм уу бэлгэвч нь урагдсан бол 21-90 хоногийн дараа хүний цусанд эсрэг бие үүсдэг. Тухайн хүний биед вирус орж, эсрэг бие үүстлээ тодорхой хугацаа шаарддаг гэсэн үг. Эрсдэлд орсон хүний цусны шинжилгээгээг вирус хараахан илрээгүй ч ХДХВ/ДОХ-ын халдвар тараах боломжтой. Хүмүүс эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон бол гурван сар тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх эсвэл бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх шаардлагатай. Та өөрийгөө л хамгаалъя гэвэл бэлгэвч хэрэглээрэй" гэлээ.

Дэлхий дахинаа 2010 оноос хойш өнөөг хүртэл халдварын тоо 40 хувиар буурсан. Ретровирусийн эсрэг эмчилгээнд 2010 онд 7.7 сая хүн хамрагдаж байсан бол 2024 онд энэ тоо 31.6 сая болжээ.  Эмчилгээний үр дүн сайжирснаар 2010 оноос хойш нас баралт 51 хувиар буурсан.

Дэлхий дээр ХДХВ-ийн эсрэг эмчилгээ, оношилгоонд энэ мэт ахиц гарч байгаа ч Д.Трампын Засгийн газар гарснаар зарим нэг санхүүжилт буурч, тусламж үйлчилгээ хязгаарлагдмал болж, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаад улс орнуудын энэ чиглэлийн мэргэжилтнүүд сэтгэл зовинож буй аж.

Дэлхий нийтээр 2030 он гэхэд халдвар авсан хүмүүсийн 95 хувийг идрүүлэх, илрүүлсэн хүмүүсийнхээ 95 хувийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамрагдсан хүмүүсийнхээ 95 хувьд цусан дахь вирусийн ачааллыг дарангуйлна гэсэн зорилт тавьжээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.