2111-р сар, 2026Бямба гараг

О.Алтангэрэл: Эвлэрлийн хугацаандаа буцаж нийлдэг тохиолдол олон. Ганц эмгэнэлтэй жишээнээс болоод хасаж болохгүй

12 сар 2. 12:302 мин унших

О.Алтангэрэл: Эвлэрлийн хугацаандаа буцаж нийлдэг тохиолдол олон. Ганц эмгэнэлтэй жишээнээс болоод хасаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Энэ хууль дээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх нэлээд зөрчигддөг. Хүүхдийн асаргаа, хамгаалалттай холбоотой асуудал шийдэгдэнэ. 

Гэр бүлийн гишүүдийн өмч хөрөнгийн асуудлыг шийднэ. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч өөрийнхөө үзэмжид тохируулж бус нарийвчилсан заалтаар шийдвэрлэх боломжтой болно. 

Би өмгөөлөгчөөр ажиллаж байхад ээж нь болохгүй байсан ч хүүхдийг ээж дээр нь үлдээх шийдвэр гардаг. Гэтэл хүүхдийн ирээдүйн амьдралд эцэг нь илүү үүрэгтэй байж болно. Шүүгчээс шалтгаалах орон зайг хумихад чиглэж байгаа. 

Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал Гэр бүлийн тухай хуулиас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар маш сайн зохицуулагдах ёстой. Одоогоор хуулийн төсөл өргөн баригдсан. Харамсалтай нь одоо хүртэл хэлэлцэх эсэх нь шийдэгдэхгүй байна. 

Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол төрөөс авдаг үйлчилгээг нь хязгаарлах ёстой. Эцэг, эх болж хүүхдээ асран тэтгэхгүй байж төрийн үйлчилгээг аваад явж болохгүй. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маш их өргөдөл, салбарын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дээр ирдэг. 

Хаяг дээрээ байхгүй, машин унаад яваад байдаг атлаа өөрийнх нь нэр дээр байдаггүй, өөр хүний нэр дээр банкны апп ашигладаг тохиолдол олон байдаг. Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээсээ зугтаад яваад байдаг хүмүүст тооцох хариуцлагыг дээд зэргээр чангатгах ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зүйлд эвлэрэн зуучлалын хоног хугацааг тооцохгүй байж болох зохицуулалт бий. Эвлэрлийн хугацаандаа буцаж нийлдэг, гэр бүл бүтэн үлддэг тохиолдол олон. Ганц эмгэнэлтэй жишээнээс болоод хасаж болохгүй" гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.