Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо (МПНХ)-ны удирдлагууд Румынд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д багаараа амжилттай оролцсон болон тус тэмцээнтэй холбоотойгоор цахим орчинд гарсан мэдээллийг залруулах үүднээс хэвлэлийн бага хурал хийлээ.
ДАШТ-ээс нийлбэр дүнгээр Т.Сайфолла, С.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Т.Сайфолла "Өнгөрсөн сарын 10-наас 16-ныг дуустал насанд хүрэгчдийн ДАШТ Румынд болоход нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Би пауэрлифтингийн спортоор хичээллээд 20, ДАШТ-д оролцоод 10 жил болж байна.
Өмнө нь ДАШТ-ий нийлбэр дүнгээр V, IV байр эзэлж байсан бол энэ жил санасандаа хүрлээ. Суултын төрөлд 440 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн. Энэ бол манай улсын анхны алтан медаль юм.
Таталтын төрөлд 360 кг өргөснөөр хүрэл медаль зүүсэн. Ингээд нийлбэр дүнгээр 1,097.5 кг өргөсөн үзүүлэлтээр нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн.
Өнгөрсөн жил Исландад болсон ДАШТ-ээс суултын төрөлд мөнгө, таталтын төрөлд хүрэл медаль хүртээд нийлбэр дүнгээр IV байр эзэлсэн" хэмээн ярилаа.
Мөн ДАШТ-д оролцох тамирчидтай холбоотойгоор зарим нэг тамирчин гомдол мэдүүлсэн талаар холбооны удирдлагууд "Б.Марал гэж тамирчныг тэмцээнд нь явуулаагүй талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Энэ талаар тайлбар хүргэх нь зөв болов уу.
Энэ асуудал шууд допингтой холбогдоно. Гэхдээ Б.Марал допинг хэрэглээгүй. Яагаад түүнд ийм шийтгэл оногдуулсан бэ гэвэл түүний дасгалжуулагч нь С.Минжбаатар допингоор эрхээ долоон жилээр хасуулсан тамирчин юм.
Японд болсон Ази, Номхон Далайн орнуудын тэмцээнд Б.Марал допингийн шинжилгээ өгөхдөө хуудсан дээрээ дасгалжуулагч нь С.Минжбаатар гээд биччихсэн. Азийн холбоо нь уг хуудсыг нь Олон Улсын Холбоо руу хүргүүлээд энэ талаар бидэнд мэдэгдэл өгсөн.
Хоёрдугаарт Монгол Улсаас эрхээ аваад олон улсын тэмцээнд оролцох тамирчид улсынхаа шигшээ багийн хувцсыг өмсөх ёстой. Гэтэл Б.Марал нь олон улсын тэмцээнд оролцохдоо шигшээ багийн хувцсыг өмсөөгүй. Тийм учраас түүнд хоёр жил олон улс болон дотоодын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.
Допингтой холбогдсон тамирчид холбооныхоо эсрэг янз бүрийн гүтгэлэг тарааж байна. Манай холбоо улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Пара пауэрлифтингийн нэгдсэн холбоо бол тусдаа үйл ажиллагаа явуулдаг холбоо. Тэд паралимпын төрөлд ордог учраас улсаас санхүүжилт авдаг" гэв.

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно
Дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ
Төрийн их баяр наадмын дэвжээнээс төрсөн улсын цолтнуудын сэтгэгдэл
Маргааш Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаална

ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд
SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.