Манай улсад гэр бүлийн асуудал маш хүндээр яригдах болсон. Олон нийтийг цочирдолд оруулсан гэмт хэргүүд ч ар араасаа нэлээдгүй их гараад буй. Энэ нь гэр бүлийн тухай хууль хэтэрхий сул байгаатай холбоотой гэж үзэх болсон.
Тэгвэл өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хууль нь дөрвөн парламент дамнан яригдсан байдаг. Гэр бүлийн тухай хуулийг 126 гишүүнтэй парламент заавал батлах ёстой гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хуулийн төсөл дээр ажиллах УИХ-ын ажлын хэсгийг эрэгтэй гишүүнээр ахлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа санаачлан анхааруулан хэлэв.
Гэр бүлийн тухай хуулийн талаар хэн, хэн юу өгүүлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа: Шүүхээс шийдвэр гаргаад хүүхдүүдийг асрамжинд аваачих юм уу. Шүүхийн процесс хэр удаан үргэлжлэх юм. Тэр хугацаанд хүүхдүүд ямар нөхцөл байдалд байх вэ. Энэ тодорхойгүй байна. Шүүхийн ачаалал нэмэгдэнэ. Асрамжийн үйл ажиллагаа, төсөв зардал гээд суугдсан уу. Хүүхдийн саналыг авах шинжээч томилно гэнэ. Хэдэн шинжээч Монгол Улсад бэлэн байгаа юм. Үүнтэй холбоотой боловсон хүчний бодлого байгаа юу. Хувийн хэвшлээс явах юм уу, төр баахан шинжээч томилох юм уу. Гэрлэлт бүрдүүлэхэд шаардлагатай заавал өгөх эрүүл мэндийн шинжилгээ байдаг. Үүнийг ямар журмаар явуулах юм. Эдийн засагт хэдий хэмжээний ачаалал үүсгэх юм. Гэр бүл бүртгэхээс өмнө заавал сургалтад хамруулах юм байна. Үүнийг төр хариуцах юм уу. Хамтран амьдрагчийг хуульчилсан байна. Эдийн болон хөрөнгийн маргааныг нь яаж шийдвэрлэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Хүүхдийг шууд асрамжийн газарт шилжүүлэх шийдвэрийг гаргахгүйгээр гэр бүлийн орчинд өсгөх үүднээс төрөл садангийн хүнд нь асран тэтгэлгийг нь тогтоох. Мөн асралт гэр бүлд өсгөх зэрэг арга хэмжээг түрүүлж авна. Дараа нь асрамжийн газар. Гэр бүлийн хэрэг, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулсан хуультай холбоотойгоор процессын хууль дээр нөхцөл байдлын шинжээчийн асуудлыг оруулж ирж байна. Нөхцөл байдлын шинжээч нь гэр бүлийн хэргийг судлаад шүүхийн бүтцэд ажиллана. Ингэснээр гэр бүл, хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд хамгаалж шүүгчид тайлбар гаргаж өгнө. Тайлбарт үндэслэн шүүгч бодитой дүгнэлт гаргана гэж үзэж байна. Хүний нөөцийн асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бэлтгэнэ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ хууль их олон жил боловсруулагдаагүй юм. Өмнө нь нэг удаа өргөн баригдаад буцаж байсан. Дэвшилттэй зүйлс байгаа ч тодорхойгүй зүйлс хэд хэд байна.
Хүүхдэд нэр өгөхдөө ургийн овгийг мөн багтаадаг болсон. Гэтэл монголчууд ургийн овгийг маш замбараагүй авсан. Жишээ нь Боржигон байна, бичилтийн хувьд янз бүр байдаг. Уг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд ургийн овгийг дахин авч үзэх шаардлагатай байдаг ч, орхигджээ. Зарим нь сэтгэл хөөрлөөр улсын бүртгэл дээр очоод хүссэн овгийн нэрээ хэлээд авчихсан байх жишээний. Ургийн овгийг дагаж мөрдөх журмын хуулиар цэгцлээд цус ойртолтыг тодорхойлох, хүн ам зүйн бодлогын хувьд ач холбогдолтой байлаа. Хоёрдугаарт, тээгч эхийн асуудал байна. Хэчнээн хүүхэд тээгч эхээс төрж байна, үүсэж байгаа эрх зүйн маргаан юу байна, ер нь өв залгамжлал дээр ямар онцлог зохицуулалт орсон бэ. Гэрлэлтийн гэрээний асуудал байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Энэхүү хуулийн төсөл болоод дагаж мөрдөх бусад хуулийн зохицуулалтад ургийн овгийн талаар оруулаагүй. Иргэн нэг удаа ургийн овгоо өөрчлөх боломжтой байдаг. Тээгч эхтэй холбоотойгоор, тухайн хүүхдийн эцэг эх байх эсэхийг нь гэр бүлийн тухай хуулиар тодорхой болгож өгсөн. Харин донорын тухай хуулиар гэрээ байгуулах зэрэг нь зохицуулагдаад явж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Гэр бүлийн харилцаа нийгмийн анхдагч, суурь харилцаа. Гэр бүлийн тухай хууль нэлээд удаан боловсруулагдсан. Энэ зөвхөн гэрлэгсдийн хоорондох харилцаатай холбоотой биш. Хүүхдийн асаргаа, хангамж хэрхэх вэ, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө яах вэ, шүүх дээр хэрэг маргааныг шийдэхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ гэхчлэн маш чухал хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Гэр бүлийн шүүх дагнасан байх шаардлагатай. Шүүгч нар янз, янз байдаг. Тухайлбал, хүүхдийн асаргаа, халамж дээр үнэхээр ээж нь болохгүй байхад шүүх ээжид нь үлдээх шийдвэр гаргадаг. Гэтэл хүүхдийн цаашдын амьдралд эцэг нь илүү үүрэгтэй байх тохиолдол бий. Тэгэхээр шүүгчээс шалтгаалах субъектив орон зайг хязгаарлах хэрэгтэй. Хүүхдийн тэтгэмжийн тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар маш сайн зохицуулагдах ёстой. Хуулийг өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Ерөөсөө хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол төрөөс авдаг бусад төрлийн үйлчилгээг хязгаарлах ёстой. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.


8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Ш.Хүрэлээ: ҮУИТеатр клипнээс минь зөвшөөрөлгүйгээр авч рекламандаа ашигласан, "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлалтай
ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулж байна
Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
НӨАТ-ын сугалааны тохирол долоодугаар сарын 22-нд болно
Өнөөдрөөс халуун ус 20 хоног хязгаарлана
"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.