2111-р сар, 2026Бямба гараг

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

12 сар 3. 17:292 мин унших

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 8 дугаар хороонд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон зорилтот бүлгийн айл өрх олон байна. Эдгээр айлын хэрэглэж буй хуучин зуухнууд ан цав гарч, битүүмжээ алдан угаартах өндөр эрсдэлтэй болсон тул нийслэлээс зуух шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна. Сольж буй шинэ зуух нь бүтэн шаталттай тул утаа бага гаргана. Түлшний цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар 425 түлшний цэг ажиллаж, 410 цэг түлшний илүүдэлтэй хонож байна. Иргэдийн санал гомдлын дагуу түлшний цэгүүдийн тоог нэмсэн” гэв.

 

 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн П.Ариунбуян “Айл өрхүүдийн зуух солиулах хүсэлтийн дагуу MNS 5216 стандартын шаардлага хангасан, бүрэн шаталттай нүүдэлчин зуухыг суурилуулж эхэлсэн. Өдөр бүр айлуудад тандалт хийж, стандартын шаардлага хангахгүй зуухыг шинээр сольж байна. Энэхүү зуух нь гурван шатлалтай, утаа шүүгчтэй, түлш түлэхэд 8–10 цаг дулаанаа барьдаг. Жишээлбэл, 8 дугаар хорооны энэхүү айлын хуучин зуухны ширэм нь цоорсон, үнсний ам, галлах хэсэгт гэмтэл гарснаас өөрсдийнх нь хүсэлтээр зуух сольсон” гэлээ.

 

 

СХД-ийн 8 дугаар хорооны иргэн Ц.Сэлэнгэмөрөн “Манайх таван хүүхэдтэй. Хуучин зуухны битүүмж алдаад утаа их гардаг байсан учраас угаартах эрсдэлээс сэргийлж Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү зуух солиулах хүсэлт гаргасан. Хүсэлт өгснөөс хойш гурав хоногийн дотор шинэ зуух суурилуулж өгсөнд тун баяртай байна. Мөн түлшний цэгээс долоо хоногийн түлшээ хэвийн авч байна” гэсэн юм. Энэ үеэр НЗД-ийн орлогч А.Амартүвшин тус айлд угаар мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах, зуухаа зөв горимоор галлах, цахилгааны утасны аюулгүй ажиллагааг хангах зэрэг зөвлөмж өглөө.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.