2811-р сар, 2026Бямба гараг

Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ

12 сар 4. 12:012 мин унших

Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг. Энэ удаад шатсан Баянбүрдийн тойргийн Баганат хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулахаар болжээ. Энэхүү тойрог уулзварын зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэхээр тендер зарлагджээ.

Уг тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Харин  Чингэлтэй дүүрэг хариуцан ажиллах юм байна. Нэгдүгээр сар хүртэл тендерийг нээлттэй зарласан бөгөөд эхний удаад зураг төслөө ийнхүү гаргуулж авахаар болжээ.

 

Тус хөшөө хэрхэн шатсан бэ? Өнгөрсөн аравдугаар сарын 15-ны 05:43 цагт Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 9-р хороо “Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байна гэх мэдээлэл ирсэн байдаг.  Ийнхүү хэргийг хүлээн авч шалгахад иргэн М архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тойргийн голд “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлснээс болж хөшөө шатсан байдаг.  Энэхүү нийслэл, дүүргийн өмчийг шатаасан М нь төлбөрийн чадваргүй, орон гэргүй нэгэн байжээ. Төлбөрийн чадамжгүй тул өнөөг хүртэл хохиролыг барагдуулж чадаагүй байгаа юм. 

Шатсан Баганат хөшөөг 1997 оны есдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор нээсэн бөгөөд газрын гүнээс урган бадарсан мөнгөн багана, түүний оройд Монгол төрийн сүлдийг дээдлэн залж, дүүргийн бэлгэдэл тэмдгийг алтан шаргал өнгөөр урлан бүтээсэн түүхтэй.

Ийнхүү нэгэн иргэн архидан согтуурч хөшөөг галдан шатаасаны улмаас өдгөө дөрвөн замын уулзвар босохоор болжээ.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

1 452400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.