2111-р сар, 2026Бямба гараг

Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

12 сар 4. 12:523 мин унших

Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

Улс орноороо шатахуунгүй болох шахаад хэд хонолоо. Гэтэл энэ бүхнийг толгойгоороо хариуцах ёстой сайд Г.Дамдинням нь Ерөнхийлөгчийг дагачихсан гадаадад инээд алдаад явж байх юм.

Энэ хүнд ер нь улс орны хамгийн чухал салбарыг удирдах чадвар ч, сэтгэл ч байхгүй бололтой. Нэг хэсэг ард түмнээ баахан загнаж даапаалсан. Та нар л банкаа дүүргээд байгаа учраас зохиомол хомсдол үүсээд байна. Оросоос шатахуун тасралтгүй орж ирж байгаа. Шатахууны нөөц хангалттай бий, санаа зоволтгүй гээд юу эсийг ярьсан гэх вэ. Харамсалтай нь түүний ярьсан энэ бүхэн худлаа байж. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд монголчууд Г.Дамдинням сайдын худлаа ярьсны горыг амсаж байна. Хөдөөд малчид нь малынхаа араас явж чадахгүй. Орон нутгийн замд гарсан хүмүүс таг зогсож, осгож үхэх эрсдэлтэй нүүр тулж байна. Тэр ч бүү хэл улсынхаа нийслэлд өнөөдөр хэдэн цагаар дараалалд зогсож, яг хамраараа тасдуулсан, бензинийх нь шар гэрэл асчихсан уур бухимдалтай хүмүүс л бий боллоо. Дээрээс нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд маань өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр өмнө худлаа ярьдаг байснаа өөрийнхөө үгээр нотолсон. Тэрбээр “… сая ингээд АИ-92-ын хомсдол бий болж байх үед аль шатахуун түгээх станцад хэдий хэмжээний нөөц байгааг бид мэдэхгүй…” хэмээн хэлсэн. Тэгэхээр ард түмнээ загнаж, зандарч байх үед нь л манай улс шатахууны хомсдолд орчихсон байжээ.

Одоо ингээд нэгэнт бодит байдал бий болчихлоо. Шатахууны хомсдолд улсаараа орсон нь маргашгүй үнэн. Дизель түлш бүр нүдний гэм болсон. Ийм цаг үед уг нь салбарынх нь сайд хаа байсан Италид хүн дагаж навсганах биш, хоёр хөрштэйгөө өдөр шөнөгүй холбогдож, бүр болохгүй бол өөрийн биеэр очоод өлмийд нь сөгдөж мөргөөд ч хамаагүй наймаа худалдаа хийж байх үүрэгтэй хүн. Бид өнөөдөртөө хойд хөршөөсөө л түлш, шатахуунаа авч байна. Тэгвэл өмнөд хөрш гэж далай шиг баян орон байхад тэндээс шатахуун аваач дээ. Үнэ өртөг нь их байвал тэрүүгээр нь л зарна биз. Байж л байвал тэгээд хэр чинээгээрээ хэрэгцээгээрээ л авах байлгүй дээ. Байхгүй байх чинь л хамгийн гутамшигтай байна. Ер нь ингээд “Худалч хүний нээрээ олон” гэдэг шиг сайдынх нь бэлэн амлаж хүн хуурч байгаагаас болж энэ Засгийн газарт итгэх итгэл гэрлийн хурдаар буурч байна. Бензиний хоосон сав шиг худлаа хонгиносон сайдуудтай байхаар тэгэхээс ч яахав.

Саяхнаас бас ЗГХЭГ-ын даргатайгаа албан тушаал булаацалдаж, үгээр толхилцоод эхэлсэн гэдэг хов яваад байсан. Хэвлэл сошиалд яваад байгаа шиг засаг нь заадал бүрээрээ салчихаад байгаа л биш юм бол ийн худал ярьж ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгох гэж гүйдэг сагсалзуур сайдуудаасаа эртхэн салсан нь өлзийтэй байх аа.

Т.ХӨВСГӨЛ

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.