2111-р сар, 2026Бямба гараг

Энэ сард шатахууны нийлүүлэлт тасрахгүй гэв

12 сар 4. 15:182 мин унших

Энэ сард шатахууны нийлүүлэлт тасрахгүй гэв

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс шатахууны хэрэглээгээ  100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ-аас бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм. Арванхоёрдугаар сард АИ-92  автобензин 62,700 тонн, дизель түлш 130 мянган тонн, АИ-95 автобензин  1560 тонн тус тус худалдан авахаар захиалга өгсөн. 

Энэ нь улсын хэмжээнд нийт дүнгээрээ 193,500 мянган тонн шатахуун импортолно гэсэн үг. Мөн урд хөрш БНХАУ-аас 8 мянган тонн АИ-92 автобензин, 10-15 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлсэн. Одоогоор захиалга баталгаажаагүй байна.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 8.7 мянган тонн АИ-92, 18 мянган тонн дизель түлш Монголын хил рүү дөхөж байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр ОХУ-ын талаас гадна эх үүсвэр тасралтгүй хийгдэж байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 225-230 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шатахуун түгээх станцыг тогтмол нөөцөөр хангах нь тодорхой цаг хугацаа шаардсан ажил байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас импортолж буй шатахуун тээвэрлэсэн вагон Сүхбаатар боомтоор нэвтэрнэ.

Ингээд Зүүнхараа, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар, Толгойт, Аршаант  гээд гурван өртөөнд буудаг. Хойд бүсэд Дархан, Эрдэнэтийн салбар өртөөнүүд агуулахад бууна. Урагшаа Чойр, Сайншанд өртөөдөд шатахуун  бууна. Бүх өртөөдөд шатахуун хүргэж, агуулахад буулгасны дараа  гааль бүрдүүлэлт хийснээр  шатахуун түгээх станцуудад нийлүүлэхэд тодорхой хугацаа шаарддаг.

Тэгэхээр агуулахад байгаа нөөц хангалттай бүрдэж чадахгүй байна. Шатахуун түгээх станцуудыг тогтвортой үйл ажиллагаа явуулж, оочир дугаарлалтыг арилгахын тулд нийлүүлж буй шатахуунаа шууд түгээж байна.

193,500 тонн бол баталгаажсан захиалга. Энэ нь тасралтгүй найдвартай нийлүүлэгдэнэ гэсэн үг байхгүй юу. Үүнээс нарийвчлан задалбал, АИ-92 63,000 тонн, дизель түлш 130,000 тонн, АИ-95 хэрэглээгээрээ 1600 тонн байгаа юм.  Нийт дүнгээрээ манай улсын шатахууны нэг сарын ердийн хэрэглээ гэсэн үг.

Энэ бүгд  бидний хэрэглээг хангаж чадна. Тиймээс тасралтгүй нийлүүлнэ. Дээр нь БНХАУ-аас бид 8000 тонн АИ-92 автобензин, 15,000 дизель түлш худалдан авахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр шатахууны хэрэглээ 23 мянган тонноор нэмэгдэх нь байна шүү дээ. Нийлүүлэлт хангамж тасралтгүй явна. Тиймээс энэ тухайд  бид итгэлтэй байж болно" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.