Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан авах, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн тусгай бөгөөд чухал чиг үүргийн байгууллага юм. Гаальд ажиллагсдад мэргэжлийн байх шаардлага илүүтэй тавигддаг.
Гэвч сүүлийн жилүүдэд зарим байгууллагад хийгдсэн “улс төрийн томилгоо”-нд гааль ч өртсөн. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Тухайн үед нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, энэ хулгайг нийгмээрээ үзэн ядсан сэтгэл зүйн дунд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генералыг ГЕГ-ын даргаар томилчихсон байдаг. Ингэснээр, ганцхан жилийн дотор ГЕГ-ын удирдах албан тушаал буюу чухал үүрэг, нөлөөтэй газар, хэлтсийн даргаар өмнө нь цагдаагийн байгууллагад улирдах алба хашиж байсан цагдаагийн хурандаа нараар дүүрсэн. Үндсэндээ, Р.Отгонжаргалыг ГЕГ-ын дарга болсноор цагдаагийнхан гааль руу “нүүсэн” байдаг. ГЕГ ингэж “цагдаа гаальчид”-тай болсон. Тэр дундаа, цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаа нар өнөөдөр ГЕГ-ыг мэдэлдээ авсан. Уг нь, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн дахиад төрийн тусгай чиг үүргийг байгууллагад ажиллах нь хуулиар хориотой байдаг. Гэсэн ч тэдэнд хууль үйлчлээгүй юм.
Ингэж Монгол төрийн албаны мерит зарчим гаальд лав алдагдсан. Гаалийн удирдах албан тушаалд өгсөж бус, тооноор орж тавигддаг болсон. Хамгийн гол нь, ингэлээ гээд гаалийн байгууллагын үндсэн үүрэг, гол ажил нь дээшилсэнгүй, дордсон.
Өнөө цаг үед гаалийн гол үүрэг нь төсөвт онцгой дэм болж, орлого төвлөрүүлдэг. Тус байгууллага зарим жилд улсын төсвийн орлогын 25 хувийг, импортын орлого өндөр байх үед төсвийн орлогын 30-аас дээш хувийг бүрдүүлдэг. 2023 оноос хойш энэ унасан. Энэ 2025 онд гаалийн байгууллага улсын төсөвт 7.87 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг авсан. Удахгүй, 20 гаруйхан хоногийн дараа 2026 он гарах гэж байна. Гэтэл гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөснөөс 20 гаруй хувиар дутуу бүрджээ. Орлого нь төлөвлөсөнд хүрэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Р.Отгонжаргал даргын ажлын үзүүлэлт нэг иймэрхүү байна.
Дээрээс нь, “цагдаа гаальчид” маань гаалийн байгууллагад гарсан хэрэг түвэг, элдэв асуудлыг нуухдаа гаргууд болжээ. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Гашуунсухайт дахь Гаалийн газрын ажилтнууд бөөнөөрөө нэг машинд суун ажилдаа явж байгаад осолджээ. Ослын улмаас нэг ажилтан нас барж, 3-4 хүн хүнд гэмтэж нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэгдэж ирээд эмчлүүлж байна. Түүнээс гадна, хил дагуух нэгэн аймгийн Гаалийн газрын дарга нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн байгаа юм. Харин ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал тэр даргыг чимээгүйхэн ажлаас халаад асуудлыг намжаасан байна.
Мөн, хилийн боомтууд дээрх гаалийнхны үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл тасрахаа больсон. “Дэлгэвэл дэвтэр дүүрнэ”гэдэг шиг дүүрэн баримт сэлттэй үйл явдлууд дуулддаг. Энэ мэтчилэн Р.Отгонжаргал генералыг нүүрсний хулгайн дуулианаар ГЕГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажил өөдөлсөн үү, уруудсан уу. Ингэж асуух хангалттай хугацаа өнгөрчээ. Бүтэн гурван жил шүү дээ. Гэвч өөдөөс “…Нээрэн, “цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ” гэж асуух хүн олон гарах даг.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 229 (7726)

Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.