2111-р сар, 2026Бямба гараг

Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ

12 сар 5. 12:382 мин унших

Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ

Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Э.Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ.

АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн гэж Томпкинс каунтигийн прокурор Мэттью Ван Хоутен мэдээллээ. "The Sun" сонин Э. Билгүүний суралцаж байсан ангийг баталгаажуулж чадаагүйгээс гадна Корнеллийн оюутнуудын албан ёсны цахим бүртгэлд мэдээлэл нь байгаагүй аж.

Уг хэрэг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр болсон бөгөөд 12 өдрийн дараа монгол иргэн Энхбаярын Билгүүнийг баривчилсан байна. Улмаар 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар хамгийн ихдээ 25 жил хорих хүртэл ялтай байдаг аж. Энэ хэргийн шүүх хурал 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна. 

"CPUD"-ийн мэдэгдэлд дурдсанаар, 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө их сургуулийн кампуст болсон хүчингийн хэрэгт холбоотой мөрдөн шалгалт эхлүүлсэн. Үүний үр дүнд Э. Билгүүнийг сэжигтнээр татсан байна. Томпкинс каунтигийн тангарагтны шүүх түүнийг баривчилхаас өмнө нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт буруутган ялласан. Улмаар арваннэгдүгээр сарын 24-нд шүүхийн тангарагтнууд түүнийг эдгээр хоёр хэрэгт буруутай гэдгийг тогтоосон байна. Прокурорын газрын хэвлэлийн мэдээгээр, түүнийг “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор дотуур байрны өрөөнд санаатай, хууль бусаар нэвтэрсэн” гэж буруутгасан гэжээ.

Мөн уг мэдэгдэлд Э. Билгүүн нь бие махбодын хувьд эсэргүүцэх чадваргүй, зөвшөөрөл өгөх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж онцлон тэмдэглэсэн байна.

Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчин нь хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд "B" ангиллын хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тус ангилалд гэм буруутай нь тогтоогдвол  дээд тал нь 25 жилийн хорих ялтай. Харин доод тал нь таван жилийн хорих ял авдаг.  Э. Билгүүний өмгөөлөгч Жефф Алан Чаброу сэтгэгдэл өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй. Ялын товыг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний 13:30 цагт, Томпкинс каунтигийн шүүгч Скотт А. Миллерийн өмнө хэлэлцэхээр товложээ.

 

ЭХ СУРВАЛЖ: THE CORNELL DAILY SUN

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.