2111-р сар, 2026Бямба гараг

Ц.Мянганбаяр: Банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан

12 сар 8. 15:352 мин унших

Ц.Мянганбаяр: Банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж буйг мэдээлсэн.

Энэ үеэр Хянан шалгах түр хорооны шинжээч:

"Монгол газар ХХК нь 2001 онд “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ордын тусгай зөвшөөрлийг аваад 4-7 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Онтрэ ХХК-д шилжүүлсэн байдаг. 

Долоон удаа шилжилт хөдөлгөөн хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж дүгнэлээ.

  • 2003 оны есдүгээр сарын 30-нд “Жавхлант” (MV-15225),
  • 2003 оны аравдугаар сарын 30-нд “Шивээ толгой” (MV-15226) тусгай зөвшөөрлийг Онтрэ ХХК-д шилжүүлсэн.

Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан талаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн sec.gov сайт дээр 10.5 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээллийг байршуулсан. 10.5 сая ам.долларыг бэлнээр 5 сая ширхэг хувьцаагаар мэдээлэл байршуулсан. Харин Монгол Улсын хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг дурдаагүй. Монгол газар ХХК нь худалдсан үнийн дүнгээс татвар төлсөн тодорхойгүй байна" хэмээн дүгнэлт танилцуулав. 

Энэ талаар Түр хорооны дарга О.Батнайрамдал "Монгол газар" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяраас "Онтрэгийн лицензийг "Монгол газар компани" эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хийхдээ 10.5 сая ам.доллароор зарсантай санал нэгдэж байна уу? Ингэхдээ та тухайн үед Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар болон бусад хураамжийг төлж байсан уу?" хэмээн асуув. 

Харин "Монгол газар" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр "2000 онд манай компани болон Би эйч би компани Оюу толгойн бүлэг ордын хайгуулын лицензийг анх авч байсан. 2001 онд Канадын зарим нэг брокерын бүсийн ганц хоёр хүнтэй нийлээд Онтре компанийг байгуулсан. 2001 онд манайх Анод банкнаас 3 сая ам.долларын зээл аваад 2003 онд Анод банк, Монгол банк тэр зээлийг яаралтай хаа гэсэн учир бид банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан. 

Татварын хувьд сайн санахгүй байна. Улсын бүртгэл дээр тодорхой байгаа байх гэж бодож байна" гэв. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.