2111-р сар, 2026Бямба гараг

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ

12 сар 10. 15:263 мин унших

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.

Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа "УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. Яахав хүн амьтан муу хэлвэл хэлнэ биз. Би 1998 оноос хойш хууль, тэр дундаа шүүхийн шийдвэр гаргах ажиллагааг онол талаас нь уншиж, улмаар Үндсэн хуулийн эрх зүйч болсон юм. Энэ сэдвээрээ ч доктор болсон. Хуульч мэргэжлийн ноён оргил нь шүүгч. Миний хувьд би өөрийгөө Үндсэн хуулийн цэцэд олон жил сойлоо.

Нэр минь УИХ-д оролгүй хэд ч бүдэрлээ, олон ч бүүвэйлэгдлээ. Бүдрэх шалтгаан нь эрх мэдлийн гинжин сүлжээг атгагч дарга нарт таалагддаггүй. Байнга цор цорхийдэг хочтой. Уг нь мань өмгөөлөгч, арбитрч, судлаач, багш, хууль бичээч, ном бичээч, бизнес, компани, хувь хүн, улс төрийн өндөр албаны зөвлөх гээд хуульчийн хийж болох олон ажлыг хийж ирлээ. АНУ, Герман, Австрали гээд улсуудад үндсэн мэргэжлээрээ судлаач, зөвлөхийн ажлыг хийж үзлээ. УИХ-аас томилогдох хоёр орон тоо гарчээ. Яаж нэрээ дэвшүүлэх, ямар журмаар нэр гарах нь огт ойлгомжгүй, эрх баригч намын хоёр гурван дарга хоорондоо яриад УИХ-ын гишүүд рүү нэр шахаж томилж ирсэн түүхтэй мээст юм. Энэ нь ч балаг тарьдаг. Энэ удаад болдог бол бага ард түмэн гэгдэх УИХ-ын 126-аар шүүлгэж, Үндсэн хууль ярьдаг, мэддэг, тэнгэрээр нисдэг, газраар мөлхдөг хэнбэгуайтай нь ч хамаагүй мэтгэлцэж, Үндсэн хуулийн хаанаас нь хамаагүй ярилцаж мэдлэгээ сорьж үзмээр санагдаад байх юм. Амьтны үүд сахиж ажил аваад эхний дохиураар нь түмний нүдэн дээр даалгавар гүйцээгч царайлж, энд тэнд таарахаараа эгц харж чадахгүй явдаг амьтан мэт баймааргүй байна. Мань мэт нь улсын наадамд дөрөв даваад тавын даваанд гаргадаггүй бөх шиг л мэдрэмжтэй явдаг.

Салбар бүрт над шиг мэргэжилтнүүд бий бизээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргах ажиллагаанд санаа оноо хэлж, төгөлдөршүүлж, энэ улсын хамгийн дээд шүүхийн жишгийг гагцхүү Үндсэн хуульд нийцүүлэн гаргамаар байх юм. Зүгээр л бодлоо бичлээ. Даргад дуртай гар вэ? гээд трол нь балбана биз. Үгүй юмаа, бие сэтгэлээ зориулсан миний мэргэжил, миний зарчим, миний л амьдрал юм. Би хувьдаа өөрийгөө энэ салбарт багшийн бэлдсэн цөөхөн хүний нэг гэдгээ мэднэ. Мэдлэг, зиндаагаа ч мэдэрнэ. Тамирчин хүн бэлдэж бэлдчихээд тэмцээнд орж чадахгүй мултарсаар дуусдаг байж таарахгүй. Эвий энэ минь бүр аргаа баржээ, шантарчээ гэж бодох нь бодог. Угаасаа би үүдэнд очин сууж, өвдөг сөгдөн мөргөж чадахгүй. УИХ 126 гишүүнтэй, та бүхэн шийдэж өгөхийг хүсье! Цаг хором алдалгүй Үндсэн хуульт ёсыг сахиулах чинхүү хүсэл байна. Нараа багш Цэцэд нэг дэвшээд унасан байдаг шиг оруулаад унагавал та нарын дур бизээ. Даргын хаалга сахихгүй орж болдоггүй хаалга уу л гэж асуугаад байгаа юм. Шинэ спикер, шинэ үе ах нар шиг нударгандаа арай наймаалцахгүй гэж горьдон, бас жижигхэн чимхэн бичив. Та бүхнийг хүндэтгэсэн, ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ" гэжээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.