2111-р сар, 2026Бямба гараг

З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу

12 сар 10. 17:122 мин унших

З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр цахилгаан станцтай холбоотой асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг. Оюутолгойн Хятадаас, Эрдэнэт үйлдвэр нь Оросоос цахилгаанаа авдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д зааснаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана гэдэг заалт яагаад хэрэгждэггүй вэ" хэмээн асуулаа.

"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: 2012 онд Оюу толгой компанийн хашаа дотор 450 МВт-ийн цахилгаан станц барих зөвшөөрөлтэй байсан. 2012 оноос эхлэн Оюу толгой Засгийн Газартай хамтраад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татаад Тавантолгой цахилгаан станц гаргах төсөл бүтэлгүйтсэн. Учир нь тэр үед дэлхий нийтээрээ нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж эхэлж байсан. Мөн тэр үед гүний уурхай зогссон байсан. Санхүүжилт олоход маш хэцүү байсан.

Цаг хугацаандаа баригдаад Оюу толгой дээр барихыг "Оюу толгой" компани өөрөө санал болгосон Засгийн газраас дэмжээгүй. Буцаж Тавантолгой дээр очиж MCS-тэй хамтрах төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. 2017, 2018 онд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх саналыг ч тавьж байсан.

"Оюу толгой" компани Өвөр монголоос өндөр үнэтэй эрчим хүч аваад байх сонирхол байхгүй. Гэрээн дээрх үүргээ биелүүлж дотоодоос эрчим хүч худалдаж авахад бэлэн байгаа. Тийм ч учраас 2022 оны нэгдүгээр сард Оюу толгой эрчим хүчээ төвийн эрчим хүчний системээс авч болох гэрээгээ зурчихсан. Үнээ тохироод захилгаа өгчихсөн байгаа.

Эх үүсвэрийг байгуулах үүрэг хариуцлага нь Монгол талдаа байгаа. Гэсэн ч цаашид дотоодын эх үүсвэртэй болох хүсэл хэвээр байгаа.

УИХ-ын дарга асан З.Энхболд "Оюутолгой компанийн захиралтай санал нийлж байна. Буруу гэж байдаг бол 80 хувь нь манайд байгаа. Учир нь жил бүр 500 тэрбум төгрөгөөр цахилгаан зардаг Өвөр монголын хойд бүсийн цахилгааны лоббид манай улсын хүмүүс автагдаад 16 жил явсан. Энэ лоббиг даваад Засгийн газар цахилгаан станцаа барих хэрэгтэй.

Янз бүрийн үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу" гэх хариултыг өглөө.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.