
Төрийн бүхий л шатны байгууллагын данс "хоосорсон" гэх шуугиан сүүлийн хэдэн өдөр дэгдэв. Тэгвэл өчигдөр үдээш хойш улсынхаа эдийн засгийг аврах мэдэгдлийг дараах гурван сайд танилцуулсан юм.
- Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ жил, салбарын ойн баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй-
-Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарт үүрэг даалгавар өглөө.
- 2025 оны жилийн эцэс хүртэл батлагдсан төсвийн орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах.
- 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлж ажиллах.
- Төсвийн нөхцөл байдал, татварын талаар ААНБ, ард иргэдэд үнэн зөвөөр мэдээлж ажиллах, бүх сайд эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд анхаарч ажиллах, төрийн бүх шатанд Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон.
- Цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, салбаруудаас гарч байгаа хөрөнгө оруулалт зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх, энэ жил ч гэлтгүй цаашид
- Хэмнэлтийн хуулийг чанд сахиж, шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйлийг мөн төсвийн мөнгөөр бэлдэхгүй байх заалтыг нарийн чанд сахиж ажиллах, тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Энэ жилийн хувьд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаар өнөөдрийн байдлаар 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өвөлжилтийн хүндрэл, цас, зудтай холбоотойгоор Онцгой байдал болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санал бэлтгэж танилцуулж, энэ ондоо багтааж зарцуулах үүргийг давхар өгсөн.
Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох Цагаан алт, Хүнсний хувьсгал, Эрүүл монгол хүн хөтөлбөрүүдээс гадна яамд дээр байгаа дэд хөтөлбөрүүдийг 2026 он руу шилжүүлэх. Татвар дээр шок өгөхгүйгээр ААНБ, иргэдэд туслан зөвлөх байдлаар өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх. Татварын өртэй компаниудад шаардлагатай бол Татварын хуулийн дагуу албадлагын арга хэмжээг авч ажиллах Хуримтлагдсан өрийг харвал, уул уурхайн салбарт хуримтлагдсан татварын өр нэлээд хувийг эзэлж байна. Тиймээс өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг цаашдаа зогсоох, хязгаарлах саналыг гаргах танилцуулах үүрэг даалгаврыг өглөө.
Эдгээр арга хэмжээг 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сар, хоёрдугаар сард хэрэгжүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. 2025 оны төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасрах магадлал үүсэж байгаа учраас татварын орлого бүрдүүлэлтэд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Дутах магадлалтай татварын орлогын 1.2 их наяд төгрөг нь импортын тоо хэмжээ буурсантайгаар гаалийн татвар буурсан. Гааль татварын орлогоо нэмэгдүүлэхээр бүх хүчин чадлаараа ажиллаж байна, мөн Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж үүрэг чиглэл өгсөн.
Ер нь татварын өр үүсэж байгаа гурван төрлийн шалтгаан байна. Нүүрсний үнэ 50 хувиар буурсантайгаар татварын орлого буурч байна. Импортын хувь хэмжээ буурснаас болж импортын татварын орлого үлэмж хэмжээгээр дутаж байна. Мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй мораль хазаалт үүсэж байна. УИХ дахь АН-ын бүлэг татвартай холбоотойгоор өршөөлийн хууль санаачилж, бодлогын арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс болж ялангуяа дүүрэг, орон нутагт татварын төлөлтөд нэлээд эргэлзээ, хүлээлт үүсэж байна. Татварын өршөөл үзүүлнэ гэсэн сургаар татвараа төлөх гэж байгаа болон татварын өртэй байгаа иргэд, ААНБ-ууд татвараа төлөхгүй байх, хойшлуулах нөхцөл байдал ажиглагдаж байгаагаас татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс ийм болчимгүй мэдэгдэл гаргасан улс төрийн хүчин үүнийгээ эргэж хараасай гэж хүсэж байна.
-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 2027 онд нүүрсний хэмжээ 100 сая тонныг давна-
“2025 онд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудаар нүүрс хэвийн экспортолж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 41.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнээс 3.5 сая тонн нүүрсийг Монголын төмөр замаар тээвэрлэсэн. Ирэх онд Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөлт хийгээд явж байна. Ингэхийн тулд хоногт 13-14 галт тэрэг явуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор өдөрт 8-9 цуваа галт тэрэг явж байна.
Өнөөдрийн байдлаар галт тэргээр ирсэн нүүрсийг хилийн боомт дээр буюу Гашуунсухайт боомт дээр буулгаад цаашаа машинаар гаргаж байгаа. Хоногт 1400 машин БНХАУ-руу нэвтэрч байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх талаар БНХАУ-тай яриа хэлэлцээ хийхийг Засгийн газраас үүрэг болголоо. Үүний дагуу үлдсэн 20 хоногт нүүрсний экспортыг эрчимжүүлж, хоногт 150 мянган тонн нүүрс гаргах ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай нийлж хийхээр төлөвлөж байна.
Мөн хил холболтын төмөр зам барих тендерт шалгарсан CRC компанийг шахаж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 8 хувьтай байгаа ба уг компаниас хоёр жил хоёр сарын гэрээний хугацаандаа багтаан хийж дуусгана гэж мэдээлж байгаа. 2027 оны дөрөвдүгээр сард хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор уурхайгаас ирэх нүүрс ачилт нэмэгдэж, энэ төмөр замаар хил нэвтрэх нүүрсний экспорт жилдээ 30 сая тоннд хүрнэ гэж тооцож байгаа. Мөн нарийн царигаар хил дээрээс авчран ачих нүүрсний тоо хэмжээг 20 саяд хүргэнэ. Үүнтэй хамт ачааны машины тээвэрлэлтийн хэмжээ дагаж нэмэгдэнэ. 2027 онд төмөр зам, авто тээврээр тээвэрлэх нүүрсний экспортын хэмжээ нийлээд 100 сая тонноос давна. Ийм зорилт тавин ажиллаж байна.
-ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Нийтдээ 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий-
-Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох боломж хязгаарлагдсан. Өнөөдөр Засгийн газарт энэ тухай танилцууллаа. Нийтдээ 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн байгаа. Үүнд бас нэг шалтгаан байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль бусаар авдаг иргэд байна. Энэ нь байгууллагынхаа даргаар хуурамчаар халагдах тушаалыг гаргуулж, өөрөө ажилласан хэвээр байх мөртлөө 7-10 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг авдаг гэх мэт асуудал байгаа. Ажилгүй болсон тохиолдолд есөн сарын хугацаанд ажиллаад 76 хоногтой тэнцэх тэтгэмжийг авдаг. Уг тэтгэмжийг олгож байгаа хугацааг 55 хоног бууруулах арга хэмжээг авах тухай бид зохих хуулиудад өөрчлөлт хийх талаар хуралдана. Төсөв санхүүгийн хувьд асуудал ихтэй байгаа боловч энэ онд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийг хохиролгүй болгоно. Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр нийт 477.9 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт батлуулсан.
Ирэх онд нийт 537 мянган хүн тэтгэвэр авна гэж үзсэн. Тэтгэвэр нэмэх асуудлуудыг хоёр сонголтоор харж байгаа. Нэгдүгээрт 8.6 хувийг жигд нэмэх, хоёрдугаарт 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн сонголт байна. Бид Засгийн газарт энэ аргачлалаа батлах ёстой. Энэ хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон. Сая баталсан улсын төсөв бол 2026 оны төсөв. Зарим иргэд энэ талаар ойлголт багатай байна. Нийгмийн даатгалын сан бол тэгш шударга, үйлчлэх ёстой. Нийгмийн даатгалаа тогтмол төлсөн хүмүүсийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Их тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг багаар нэмэх, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг ихээр нэмэх тохиолдол гардаг. Энэ тал дээр салбарын яамны зүгээс тэгш байдлыг баримталж ажиллана.

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.