2111-р сар, 2026Бямба гараг

Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ

12 сар 11. 11:292 мин унших

Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “НЗДТГ-аас 2024 оноос нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх үүднээс нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.

Сүү уухын ач холбогдлыг хүмүүс мэднэ. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна.

Тиймээс 2026 онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлөх юм. Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна. Тиймээс бид цаашид хүний хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд тогтмол анхаарч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь чухал юм” гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 101

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан гэж мэдэгдэв. Харин Б.Ичинхорлоо гишүүний биед хүрээгүй, зөвхөн утасных нь камерыг дарсан хэмээн тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Ичинхорлоо ирж, өөрийнх нь ярьж буй мэдээллийг эсэргүүцсэн байна. Улмаар ярилцлагаа дуусгасны дараа бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон гэж мэдэгдэв. Тэрээр эл асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. Төрийн тусгай хамгаалалтын газар, тагнуулын байгууллагууд анхаарах ёстой гэв. М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон

1 788

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан

2 528


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.