2111-р сар, 2026Бямба гараг

Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ

12 сар 11. 16:422 мин унших

Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ

УИХ 126 гишүүний 2025 онд гадаад томилолтод зориулж, хоёр орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ мөнгөний 90 орчим хувийг эхний хагас жилд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд 1.7 тэрбумыг гадаад томилолтод зарцуулсан гэсэн үг.

Хамгийн олон удаа гадаад томилолтоор хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн 22 удаа явжээ. Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундраа нар 19 удаа,

  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 18 удаа,
  • УИХ-ын гишүүн Ч.Номин 16 удаа ,
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 12 удаа,
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 10 удаа,
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 9 удаа,
  • УИХ-ын гишүүн Р.Сэддорж 8 удаа УИХ-ын чуулганы үеэр гадаадад томилолттой байжээ. 

Энэхүү томилолтын мэдээлэлтэй холбогдуулан зарим гишүүд тайлбах хийсэн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн П.Батчимэг: 2024 онд гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш гадаад руу төсвийн мөнгөөр гурван удаа томилолтоор явсан. Харбинд албан томилолтоор, хоёр дахь нь БНХАУ-д ажилласан, гурав дахь нь  Ерөнхийлөгчийн Итали улсын Ром хот дахь албан айлчлалд хамт явсан байгаа. Гишүүн болоод гурван удаа л төсвийн мөнгөөр гадаад томилолтоор явсан гэдгээ хэлье.

Ил мэдээллэж буй бол өнөөдрийн миний гурван удаагийн тайланг баталгаажуулаад авчихаарай гэж хэлье. Би Нийслэлд ажиллаж байхдаа ганц ч удаа гадаад томилолтоо төсвийн мөнгөөр явж байгаагүй. 19 удаа явсан гэсэн мэдээлэлд эмзэглэсэн. Аль нь хувийн зардлаар явсан, хэдэн төсвийн мөнгөөр явсан эсэхийг сайн судалж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсье. Ар гэрээ асран хамгаалах хувийн асуудлаар гадагшаа явдаг. Би сая ар гэрт эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр гадагшаа яваад ирсэн энэ нь бас гадаад томилолт гэдэг орсон байх. 

УИХ-ын гишүүн Цэнгүүн: Миний хувьд гадаад дахь томилолт энэ жил нэлээн их байлаа. УИХ-ын тамгын газрын төсвийн зардлаар биш олон улсын байгууллагын урилгаар үйл ажиллагаануудад оролцож явсан. Хамгийн залуу гишүүнээр сонгогдсон учраас залуу эмэгтэй парламентчдын холбоо гэж байдаг. Мөн залуу улс төрийн манлайлагчдын хөтөлбөрүүд бий. Энэ хөтөлбөрүүдэд хамрагдаад явахад 15 улсын эмэгтэй парламентын гишүүд тухайн сэдэвт асуудлуудаар өөр өөр улсуудад  очиж ажилладаг. Дараа жил манай улсад ирэхээр би бас хүсэлтийг тавьсан байгаа. Маш олон гадаад томилолтуудын урилгууд байсан ч гэлээ би өөрөө очиж илтгэл тавихгүй, үг хэлэхгүй л бол тэр бүр хүлээн авч яваагүй. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.