
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
-ХҮН нам Их хурлаа өнгөрсөн бямба гарагт хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлууд хэлэлцсэн бэ?
-Манай ХҮН нам VIII ээлжит Их хурлаа зохион байгуулж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрмийн шинэчилсэн найруулгаа баталсан. Хоёрдугаарт, намын даргыг томилох асуудал яригдсан. Гэвч Удирдах болон Төлөөлөх зөвлөл дээр асуудлаа урьдчилж ярилцаад намын даргын бүрэн эрхийг сунгах гэсэн томьёоллоор Их хурал дээр санал хураасан. Нэр дэвшүүлэх хороон дээр албан ёсоор өрсөлдөгч гарч ирээгүй. Гуравдугаарт, хяналтын байгууллага буюу Хариуцлагын ерөнхий хороогоо байгуулсан. Хуучин манай дээр хуулиараа Хариуцлагын хороо нь нэг хүнтэй л ажиллаж байсан. Харин энэ удаад таван гишүүнтэй болгож өөрчилсөн. Гэвч шинэчилсэн дүрэм бүртгэгдэх хүртэлх хугацаанд хуучнаараа ажиллана гэсэн үг. Дөрөвдүгээрт, Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнээ батламжиллаа. Улс төрийн намын тухай хуулиараа сонгох, эсвэл батламжлах гэсэн зохицуулалттай байгаа. Мөн төлөөлөх зөвлөлийн маань бүрэн эрх нь дүрэм батламжлагдсанаар хэрэгжиж эхлэх учиртай. Нэмж хэлэхэд, намын дүрэм бол Их хурал, Удирдах байгууллагаараа баталснаар шууд хүчин төгөлдөр үйлчлээд явах ёстой. Улс төрийн намын тухай хууль дээр ч гэсэн Дээд шүүх бүртгэснээр хүчинтэй болно гэсэн заалт байхгүй. Дээд шүүхэд хүргүүлнэ, тэгээд л болно. Гэтэл нэг сонин өгүүлбэр байгаа нь “…Дээд шүүх шийдвэрлэнэ. Тэр нь эцсийн шийдвэр байна” гэж байгаа юм. Тиймээс энэ хэсгийг эргэж хармаар санагддаг. Ер нь сая шинээр баталсан дүрмийг маань хүчин төгөлдөр болоогүй гэж үзвэл бид хуучин дүрмээ бариад явах уу гэдэг эргэлзээ бий. Тиймээс шинэ дүрэм батлагдтал хуучин дүрмээ авч явъя гэдэг санаагаар бид шийдвэрлээд явсан.
-Бусад намаа бодоход нэлээд хожуу Их хурлаа хийлээ. Тэгэхээр Дээд шүүхээс танай дүрмийг буцаавал нөгөө хуульд заасан хугацаандаа амжихгүй байх эрсдэл байгаа юм биш үү?
-Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг авна гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Их хурлаа хуралдуулаад, дүрэм, төлөөллийн байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэн баталчихсан. Ингээд намын зүгээс бүх үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр хуулийн хувьд зөрчил байхгүй. Дээд шүүх бүртгэх эсэх, хэзээ бүртгэх зэрэг нь дараагийн асуудал. Магадгүй бид энэ оны нэгдүгээр сарын 1-нд өгсөн байлаа ч Дээд шүүх батламжлахгүй өдийг хүрч ч болно. Энэ тэдний эрхийн асуудал.
-Ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгосон байсан. Учир нь юу вэ?
-Намын барьж байгаа бодлого Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байхгүй. Яг намынхаа ажилд төвлөрнө гэж байгаа. Энэ утгаараа ЕНБД П.Ганзориг маань УИХ-ын гишүүн болсон учраас ажлаа Д.Гантулга даргад хүлээлгэж өгсөн. Ер нь ЕНБД гэдэг бол гүйцэтгэх зөвлөлөө толгойлдог, намынхаа бүтэц бүрэлдэхүүн, өдөр тутмын ажлын авч явдаг, сонгуульд бэлддэг албан тушаал. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн ч гэсэн бүтэн цагийн ажил. Гэтэл энэ хоёр ажлыг нэг хүн хийхэд хэцүү. Тэр утгаараа П.Ганзориг гишүүн маань ажлаа өгсөн.
-Оюу толгойн асуудалтай холбоотой нээлттэй сонсгол түрүү долоо хоногт болж өнгөрлөө. Та сонсголыг анзаарч амжив уу. Хэрхэн дүгнэж байна вэ?
-Яг үнэндээ сонсгол руу 100 хувь анхаарч чадаагүй. Гэхдээ явцаас нь харахад бид хяналтын сонсголыг буруу ойлголттой явуулаад байдаг. Шүүхийн танхим шиг, байцаалт аваад байгаа юм шиг, нөгөө талдаа хэрэг хийчихсэн хүмүүс мэт ойлгоод сонсголд дуудагдана гэдэг бараг гэмт хэрэгт яллагдаж буй юм шиг орчин бүрдээд байдаг болчихоод байна. Уг нь хяналтын сонсгол гэдэг тухайн объект дээрээ буюу яг суудал дээр төвлөрч орж ирэх ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүс бүгд гэрч. Тиймээс тэр хүний хувьд буруутгал дээр биш, тухайн цаг үед болсон үйл явдал дээр ямар нөхцөл байдал үүсч байсан талаар мэдээлэл авах ёстой юм. Оюу толгойн сонсгол эхлэхдээ яг л дээр хэлсэн шиг арга барилаар явж байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, үр дүн буюу асуудалд шийдэл гаргах гэхээсээ илүү хаа байсан 20 жилийн өмнөх асуудал дээр гэм буруутан олох гэж байгаа юм шиг хандсан. Харин явцын дунд оролцсон хүмүүсийн цар хүрээ ч олон болсон. Ер нь шийдвэр гаргах түвшинд байсан хүмүүсийн мэдээлэл гэдэг хамгийн үнэ цэнэтэй. Тэр утгаараа энэ сонсголын үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Харин үүнээс тухайн үед байгуулсан гэрээнд хэн буруутай байсан гэдгээс илүү дараагийн гэрээ хэлцлээ ямар түвшинд хийх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Цаашдаа Онтрэ гоулдын хувь эзэмшил, тусгай зөвшөөрлийн асуудал яригдана. Үүн дээр үнэхээр хуулиараа роялти байдаггүй юм бол Ашигт малтмалын тухай хуульдаа тусгаж өгөх ёстой юу. Өнөөдөр бидэнд 0-34 хүртэл хувь гэж байгаа. Энэ нь тодорхой тоогоор байх уу, эсвэл хувьцаа байх ёстой юм уу. Хувьцаа байвал алтан хувьцаа байж болохгүй юу гээд олон асуудлыг бодох ёстой. Энэ бүхэн сонсголын үр дүнгээр хүмүүсийн толгойд сууж орсон байгаасай л гэж хүсч байна.
-Засгийн газраас хэлэлцээр хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Үлдсэн хугацаа нь бараг 14 хоног л байх шиг байна. Тэгэхээр хэлэлцээрт энэ сонсгол ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?
-Засгийн газар хэлэлцээрээ эхлүүлчихсэн явж байгаа. Хоёр талаасаа тохиролцоод ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл хугацаагаа сунгачихсан байгаа. Тэр хүртэл хүүгийнхээ тохиролцоог хийгээд хэлэлцээрээ хийх болов уу гэж харж байна. Сонсголыг эергээр харах юм бол Монгол Улсын Их хурал болон Засгийн газар, ер нь ард иргэд маань хамтарсан гэрээний талаар маш сайн ойлголттой боллоо. Санхүүжилтийн, хувьцаа эзэмшигчийн, хөрөнгө оруулалтын гэрээ гэж тусдаа, ийм байдаг юм байна гэдгийг мэдсэн байх. Ингэснээр Засгийн газрын одоо болон дараа, дараагийн удаад хийх хэлэлцээр дээр илүү мэдлэгтэйгээр оролцоно гэсэн үг. Нөгөө талаасаа айхтар сөрөг нөлөөлөл гайгүй болов уу. Яагаад гэхээр яг хэлэлцээр явж байхад хэлэлцээрийн нууц гэж байдаг. Тэр бүхэн нэг их хөндөгдөөгүй байх. Мөн энэ бол анх удаа хийх гэж байгаа хоёр талын хэлэлцээр биш шүү дээ.
-Оюу толгойн үр ашгийг улам нэмэгдүүлэх, бусад уул уурхайн төслийг алдагдалгүй, ашигтай байлгахын тулд ямар байдлаар гэрээлэх ёстой юм бэ?
-Монгол Улс заавал энгийн хувьцаа эзэмшигчээр оролцоно гэдэг нэг их зөв хувилбар биш. Учир нь маш өндөр үүргүүдтэй. Менежментэд их оролцдог, хувьцаандаа нийцсэн хөрөнгө оруулалтыг заавал хийх ёстой байдаг. Энэ чинь л одоо Оюу толгой дээр гараад байгаа зовлон шүү дээ. Уг нь татвар хураамж, роялтигаараа л авах ёстой юмаа авчихмаар байгаа юм. Ажлын байр бий болж, түүгээр дамжаад Нийгмийн даатгал гээд маш олон зүйл орж ирдэг. Мөн тухайн компанийн гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй алтан хувьцаа эзэмшигч болж болно. Үүнээс гадна манайх “Орано Майнинг”-тай хийсэн гэрээгээр төр тодорхой хувийн бүтээгдэхүүн аваад түүнийгээ борлуулах эрх авсан. Яг үүнтэй адилхан тохироог оруулж болно. Оюу толгой дээр гэхэд төр зэс авах боломжгүй. Энэ мэтчилэн зөвхөн хувьцаагаар юм авдаг юм биш. Маш олон нөхцөлөөр төр авах өгөөжөө нэмэгдүүлэх боломж байдаг. Одоо бол Оюу толгой дээр шууд ингэнэ гээд дайрч орох хэцүү.
-Яагаад?
-Уул уурхайн төсөл гэдэг маш онцлогтой. Анх эхлэхэд л бүх зүйл тодорхой байж, тийм итгэл үнэмшилтэй байж хөрөнгө оруулдаг. Маш их зардал гарч байж, дараа нь өгөөж нь орж ирдэг. Тиймээс одоо Оюу толгой дээр анхааралтай хандахгүй бол дараа, дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэхэд хэцүү. Төр засаг маш хариуцлагатай шийдвэр гаргадаг байх ёстой. Нэгэнт гаргасан шийдвэрээ дагаж мөрддөг, түүнийгээ байн байн сольдоггүй залгамж халаатай байх хэрэгтэй.
ӨДРИЙН СОНИН

О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна

Монголд метро барих ямар ч хэрэггүй
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
Сэрэмжлүүлэг: Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд баавгай хүн рүү ойртон ирсэн мэдээлэл бүртгэгджээ
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.