Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) 04:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байсан.
Галыг унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ






.gif)
Сэтгэгдэл 0
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.