2111-р сар, 2026Бямба гараг

Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгөх нь нэмэгдэж, түүхэн нэр өгөх нь багасжээ

12 сар 15. 13:211 мин унших

Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгөх нь нэмэгдэж, түүхэн нэр өгөх нь багасжээ

 

Монголд 15,498 Бат-Эрдэнэ байдаг ба түүний дараа Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар хамгийн их байдаг бол сүүлийн таван жилд Ананд, Тэнүүн, Хангай, Эрхэс, Анар, Түшиг, Тогтуун зэрэг нэг үетэй нэрүүд хамгийн их бүртгэгдсэн бол энэ жил "Батмагнай" буюу энэ жилийн түрүү бөхийн нэр хамгийн их бүртгэгдэж буй нэрийн жагсаалтад нэмэгджээ. 

Харин Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Амин-Эрдэнэ, Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор гэх нэрүүд хамгийн их бүртгэгдээд байгаа юм. 

"Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгдөг хандлага хэвээрээ байгаа бол түүхэн нэр өгөх нь багасжээ"

Монголчууд хүү төрвөл бөх болно гэх бэлгэшээлээр амжилттай барилдаж буй бөхчүүдийн нэрийг ихээр өгдөг нь хэвээр аж. Тодруулбал 2020 оны наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс, 2022 оны наадмын түрүү бөх О.Хангай, 2023 оны түрүү бөх М.Бадарч, 2024 оны түрүү бөх Н.Батсуурь нарын нэр улсын аварга болсон жилүүддээ хамгийн их бүртгэгджээ. Энэ "Моод" энэ жил ч мөн үргэлжилж энэ жилийн улсын наадмын түрүү бөх болох Батмагнайгийн нэр энэ жил 157 бүртгэгдсэн байна.   Харин 2010-2025 он хүртэлх статистикаас харахад сүүлийн жилүүдэд түүхэн нэр хүүхдэдээ өгөх хандлага буурсан байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.