2111-р сар, 2026Бямба гараг

Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ

12 сар 15. 16:412 мин унших

Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.

Дэлхийн өв уламжлалын сангаас “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцдог байна.

Манай улс 2024 онд нийт дүнгээрээ 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байрт  эрэмбэлэгдэж, V түвшинд байна. Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 176 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “муу”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 117-д эрэмбэлэгдэж “муу”, “бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 79-т эрэмбэлэгдэж “дунд”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал” үзүүлэлтээр 119-т эрэмбэлэгдэж “бага” гэж үнэлэгдсэн байна.

Үүнээс үзэхэд иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо. 

Хуулийн төсөлд дараах зарчмын заалтуудыг тусгасан байна.

  1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тусгасан. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа нээлттэй  ил тод байх, төрийн байгууллага, албан  тушаалтны шийдвэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, хууль тогтоомж хооронд давхардал хийдэл, зөрчил үүссэн тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай байдлаар тайлбарлах зарчмыг тусгав.
  2. Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой  зэрэг төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг тусгажээ.
  3. Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгө, бие махбодод халдах, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх, зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэм хэмжээ батлахыг хориглоно гэж тусгасан байна.
  4. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон.

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомж, хэм хэмжээний акт боловсруулахад олон нийтийн саналыг хүлээн авах, төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, шийдвэрт санал туссан эсэх талаар эргэн мэдээлэх чиг үүрэгтэй ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ.

Эх сурвалж: УИХ дахь МАН бүлэг

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.