2111-р сар, 2026Бямба гараг

Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нь сайтар шалгахыг анхааруулж байна

12 сар 16. 8:282 мин унших

Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нь сайтар шалгахыг анхааруулж байна

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас зөвлөлөө. 

Тодруулбал 

  • Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг шалгаж унтрааж гарах, 
  • ААН, байгууллагууд шинэ жил зохион байгуулахдаа тайзны том дэлгэцийнхээ дэргэд гал унтраагуур байрлуулах,
  • Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх зэрэг зөвлөмжийг хүргэсэн юм. 

Шинэ жилийн баяраар галын аюулгүй байдалдаа анхаарах талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Бүтэн жилийн хугацаанд хадгалсан гацуур модоо гаргаж ирж засахдаа гэрлэн чимэглэлийг нь шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цахилгааны утас дундаа салж нийлсэн байж болзошгүйг шалгахгүйгээр шууд гэрлэн чимэглэлийг нь залгадаг асуудал бий. Үүнээс үүдэн гал алдах эрсдэлтэй. 

Өөрсдөө гэртээ байгаа тохиолдолд хяналттай байж, гэрээ эзгүй үлдээж буй тохиолдолд гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг салгахыг зөвлөе. 

Пиротехникийн хэрэгслийг Монгол Улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн байгууллагаас авч, зөвлөмжийн дагуу хэрэглэх ёстой. Гар дээрээс худалдаж буй пиротехникийн хэрэгслийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Мөн бенгалын гал харахад жижиг мэт боловч гал гарах нөхцөлийг үүсгэдэг. Бенгалын гал цацарч дууссаныхаа дараа 5-6 секунд цог нь унтрахгүй байж байдаг. Түүнийг нь мэдэлгүй шатах материал дээр тавьснаар гал гарах эрсдэлтэй" хэмээн хэллээ. 

Үргэлжлүүлэн "Сурагчдын улирлын амралт эхэлж байгаа. Энэ үед эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр бүү орхиоч ээ гэдгийг дахин дахин сануулъя.

Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь асран хамгаалагчгүй орхисноос үүдэн санамсаргүй байдлаар гал түймэр гарвал амь нас эрстэх аюул тулгарч болзошгүй. Иймд иргэд маань сонор сэрэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Байгууллага, ААН-үүд шинэ жилээ томоохон ресторан, зоогийн газруудад хийж байна. Баяр ёслол зохион байгуулж буй ААН-үүд галын аюулгүй байдалдаа анхаарах нь чухал. 

Тухайлбал тайзан дээрх том дэлгэцүүд гоё харагдах боловч өндөр хүчдэл, цахилгаан маш их зарцуулдаг. Үүний ойр орчимд гал унтраагуур байрлуулах шаардлагатай" гэж зөвлөв. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.