
“Оюу толгой” төслийг эргэн авч хэлэлцсэн хэлэлцүүлэг парламент дээр боллоо. Мөн ч үйлээ үзэж яваа толгой л доо. Энэ төслийг хөдөлгөх гэж монголчууд дотроо зургаан жил хэрэлдсэн юм. Арай гэж эхлүүлсэн. Манайх ганц хоёр ордоо эргэлтэд оруулах гэж арван жил хэрэлдэж зодолддог, тэр урсгасан цаг хугацааныхаа хэрээр улс орон маань улам уруудан доошилж ирсэн түүхтэй. Одоо ядуугийн туйл, хэрүүл тэмцлийн талбар, гадна дотныхны нүдэн дээр л энэ бүхэн нь өрнөж байдаг. Хөлд нь хөрөнгө оруулалтын орчин нь будаа болчихсон. Ийм л улс орон болж дээ.
Хэдэн өдрийн хэлэлцүүлгээс юу ажиглагдсан талаар одоо хэдүүлээ ярилцъя. Том зургаараа харагдсан хамгийн том зүйл юу вэ гэвэл монголчууд бид юу ч хийдэггүй юм байна гэдгээ л мэдэж авлаа. Юу ч хийж чаддаггүй юм байна. Ширээний араас баахан хуралдаж хуйдсанаа ажил хийлээ гэж боддог хуучин социалист зан маань яг хэвээрээ байгаа юм байна. Манай томчууд бүгд л эх орныхоо төлөө том том хурал хийж, шийдвэр гаргажээ. Бүгд баатар. Хийсэн ажлыг нь сонсохоор нүдэнд нулимс хурам. Харин ар дээр үлдсэн бодит байдал нь 20 гаруй тэрбум долларын өрөнд орчихсон сууж байгаа баргар байдал маань. Нидэр дээрээ бид цахилгаан станцаа ч бариагүй, зэс хайлах үйлдвэрээ ч хийгээгүй, гарч байгаа юмаа ч шинжилж чаддаггүй хэвээрээ. Тэнд уурхай биш мөнгө хүүлэлт л явагдаж байдаг. Нөгөө гоё хуралдаад гаргаад байсан шийдвэрүүдээ ажил хэрэг болгох гэж зүтгээгүй шахам. Бодит хөрсөн дээр жинхэнэ ажил хийх нь цаасан дээр шийдвэр гаргахаас хэцүү л дээ. Энэ л манай гол тээг.
Бас нэг зүйл бид бие биедээ ямар эвгүй, ямар муухай, ямар арчаагүй ханддаг болчихсон юм бэ. Яагаад бид нэг нэгнээ шууд утгаар дайсан гэж хардаг ард түмэн болчихсон юм бэ гэдгээ том дэлгэцээр олж харлаа. Бид юун дээр ч нэгдэж чаддаггүй. Тийм учраас улс үндэстнээрээ нэгдсэн шийдвэрт хүрч чадсан нэг ч зүйлгүй өдий хүрснээ мэдэв. Төрийн эрх мэдлийг барих нам солигдоод л, Засгийн газрууд солигдоод л яваад байна. Өмнөхийнх нь явуулж байсан бодлого шийдвэр хуучинтайгаа хамт хаагддаг. Төрийн бодлого шийдвэрт уламжлал гэж байхгүй болчихсон. Мэдээж сайн өвийн тухайтад ярьж байгааг эрхбиш ойлгож байгаа биз ээ.
Нэг Засгийн газар нь гадны орнуудтай гэрээ хэлэлцээр хийгээд, ажил яриад явж байдаг. Дараагийн Засгийн газар гарч ирээд дахиад шинээр “ярьдаг”. Энэ ойворгон байдал нь гадныхны өмнө Монгол Улсыг ямар ч барьцгүй, хамтарч юм хийж болдоггүй, өөрсдөө юу ч чаддаггүй орон болгож хувиргалаа. Монгол гэдэг ганцхан эрх ашгийн дор нэгдэж чаддаггүй. Нэг хэсгийнхнийхээ хийсэн ажлыг нөгөө хэсэг нь гарч ирж нураагаад л, хоорондоо хэрэлдэж тэмцэлдэж, улсаараа нэг нэгнээ буллидэж суухаас өөрийг хийлгүй өдий хүрчээ. Юутай их харуусал, юутай их гуниг вэ.
Одоо үргэлжлүүлээд саяны сонсголоо тойрч хэрэлдээд бодитой ажил ер нь хийхгүй байх даа гэх л гутранги сэтгэгдэл төрөх юм.
Хийсэн хэдэн сонсгол хэлэлцүүлгээ харахад хэд хоног хэрэлдээд л улсаараа улайсдаг. Ямар ч шийдвэр гаргадаггүй. Нэг нэгнээ яллах баахан, хагас дутуу ойлголттой хоцорно. Харин цаасан дээр бол энэ хурал хуй нь дурайтал үлдэх биз. Дараа нь бид ийм гоё хэрүүл тэмцэл хийсэн гээд уйлаад гэнэн сонгогчдод үзүүлээд явахад зарим улстөрчдөд хэрэгтэй л дээ.
Одоо хэдүүлээ яах вэ. Хэзээ бид ажил хийж чаддаг ард түмэн болох вэ. Хамгийн энгийнээр хэлэхэд, юм хийдэг улс орон л урагшилдаг хорвоо шүү дээ. Цэнхэр гарагийн ахуй амьдралын алтан дүрэм ерөөсөө л энэ. Айл гэрийн түвшиндээ ч ердөө л энэ. Гэтэл манайхан утсаа маажаад л улстөржөөд хэвтээд байдаг. Ам нь л зөвхөн хөдөлдөг. Харсан, үзсэн болгоноо ад үзэж зүхдэг, илүү хөдөлмөрлөснөө, илүү амжилтад хүрснээ үзэж чаддаггүй, атаа хорсолдоо живчихсэн, оюу санааны доод намагт бие бие рүүгээ чулуу шороо цацалцан дөрвөн уулын дунд багталцаж ядан, багтарцгааж суудаг болсон. Хэзээ бид Нэг Монгол, Нэгдсэн Монголын төлөө гэдэг ойлголт дороо ирж сууцгаах юм бэ.
Хэлэлцүүлэг энэ төслийн талаар мэдээлэл сонирхдог иргэдэд тодорхой ойлголтууд өгсөн байх. Нөгөө талаар хоосон цэцэрхэгчид, хуурамч эх орончдод тархи угаалтын бөөн бөөн олз шидсэн ч байх. Үүнийг үгүсгэхгүй.
Рио Тинтогийн ард суучихаад Монгол Улсын нэр хүндэд ашиггүй маргаануудыг хөөрхөн түлхэж өгөөд байж байдаг “Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт гэж нөхөр олон улсад манай талаар таагүй сэтгэгдэл өгөөд л гүйж байна. Энэ үнэн. Үнэндээ Онтрэ ХХК бол цаасан дээрх л компани гэж нэг хэсэг маань загнаж байна. Гэхдээ нөгөө талаас Онтрэгийн лиценз гээд байгаа зүйл бол бидний гартаа чанга атгаж суух барьц гэж үзэж байгаа хэсэгтэй би хувьдаа санал нэг. Бид сэрэмжтэй, ухаалаг, буурь суурьтай байх хэрэгтэй байна.
Ерөөсөө бидний гол алдаа Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан. Дур дураараа тоглох гэж дүрэм зохиодогт л байна шүү дээ. Дээрээс нь төрийн байгууллагуудынх нь үйл ажиллагаа хоорондоо авцалдаагүй. Бидний энэ мулгуу байдлаас болоод “Монголчууд бол дүрэмгүй тоглогчид, тэдэнтэй юм яриад нэмэргүй” гэсэн нэлэнхүй пиар дэлхийгээр явчихсан. Одоо үүнийгээ яаж залруулж явах юм. Үүнийхээ төлөө ажиллацгаая л даа.
Өөрсдөө хов жив, цуу яриагаар амьсгалдаг болчихсон болохоор улс орондоо ямар ч ашиггүй мэдээллийг шүүрч аваад тоглож суудаг болтол тэнэгэрлээ.
Жишээ нь, өнөөдрөөс эхлээд “Рио Тинто хятадуудад хувиа зараад гарах гэж байна” гээд л цуурцгааж байна. Гэтэл “Рио Тинто нь Монгол Улсын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй” гэсэн тусгай гэрээ байгаа шүү дээ. Сэрэмж илүүдэхгүй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ эх орондоо ямар ч хэрэггүй юм ярьж, түүнийгээ улс төржүүлэн орилж давхидаг, нийгмээ үймүүлж самардаг, хөнгөн савсаг тоглогчдоор нийгмийн уур амьсгалаа базуулаад баймааргүй байна. Монгол баахан галзуу солиотой савдгуудын орон болчихлоо. (савдаг)
Яг одоо бидний амьдрал улам хүндэрчихээд байна. Төсвийн орлого тасарчихлаа. Үүндээ санаа зов. Төр чинь төсөв хүндрээд ирэнгүүт эргээд татвар бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнээ “зодоод” уналаа. Түрүүчээсээ томоохон группүүд байр сууриа илэрхийлцгээгээд эхэлж.
Төсөв хүндэрсэн нэрийдлээр татварын байгууллага нь ААН- үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан оруулж дарамталж байгаа талаар компаниуд ноцтой мэдэгдэл хийж эхэлсэн байна.
Төсөв хүндрэх гол шалтгаан нь ганцхан ААН- үүдийн татвараа төлөхгүй байгаа байдлаас болж байна гэж манай “хөөрхөн” Засгийн газар харж байгаа юм байна. Төрийн бүх сангуудынх нь тоногдсон байдал, Төрийн өмчит газруудынх нь санхүүгийн сахилга батын асуудал, баахан хэрэггүй төслүүд хэрэгжүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа цацсан алдааных нь буруу биш юм байх. Дахиад л хувийн хэвшлээ шанаадаад уналаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ингэж үздэг Төр цаашаа хэд алхах юм бэ. Даруй энэ байдлаа зогсоож хувийн хэвшлийнхэнтэйгээ хийх ойлголцлын, хамтын ажиллагааны хэлэлцээрүүд рүү ормоор байна.
Биднийг сонсголоо тойроод хэрэлдэж суух зуур алтны үнэ хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Одоо яах ёстой вэ. Манайд эсрэгээрээ ийм “алтан үе”-д алтны олборлолт бараг уначихсан. Бидний өөрсдийн маань балагаар шүү дээ.
Шинжээчид халаглаж байна. Алтны үнэ 1979 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрч, унци нь 4000 ам.доллараас давчихлаа. Энэ оны аравдугаар сарын сүүлээр алтны үнэ 2024 оны хаалтын үнэтэй харьцуулахад 50 хувиар өссөн гэсэн үг юм байна. 2026 оны урьдчилсан мэдээгээр алтны үнэ дунджаар унци нь 4000 ам.доллараас давсан бол ирэх жил бараг 5000 ам.доллар хүртэл өснө гэсэн таамаглал яригдаж байна.
Гэтэл манайх алт олборлогч компаниудаа улс төрийн хар гэрт хорьж тоглодог. Ид олборлолтынх нь цагаар хаалгыг нь барьж, халуун наранд ажилчдыг нь гадаа суулгаж гэсгээдэг…
Төрийн алдаа түмний нүдэнд чулуу болж тордог юм байна.
Одоо тэгээд хэдүүлээ яах вэ, саяны сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэцгээх үү?
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
ӨДРИЙН СОНИН

Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
Популистууддаа л “…Баяртай” гэе!
Баялгийн хараал тусчихав уу?, эсвээс ер оршин байж чадах нүүр царай маань энэ үү?
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна
29 настай эмэгтэй Драгон төвийн 3 дугаар давхараас болгоомжгүй байдлаар унаж нас баржээ
I ангийн элсэлтийн цахим бүртгэл 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ
Сэрэмжлүүлэг: Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна
ТАНИЛЦ: “COP-17” уулзалттай холбоотойгоор Нийслэлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд оруулсан дараах өөрчлөлтүүдийг хийлээ
Британийн Royal Armouries Museum Монголын түүх, соёлыг онцолсон зуны тусгай хөтөлбөр эхлүүлжээ
Даян аварга Б.Орхонбаяр өмнө нь амьдралтай байсан хэмээн цахим орчинд тарсан мэдээллийн талаар шүүхийн процессийг бүрэн эхээр нь
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаажээ
Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?
Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна
Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ
₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна
Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог
ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалт хийгдэх байршлууд
Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол
Наршихаас сэргийлэх аргуудтай танилц
Тэжээлийн үйлдвэр шатаж байсныг бүрэн унтраажээ
Төрийн их баяр наадмын дэвжээнээс төрсөн улсын цолтнуудын сэтгэгдэл
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна
Бичлэг: Сүхбаатар аймгийн 84 жилийн ой "Зүүн бүсийн хурд-2026" хязаалан насны морьдын уралдаан
ТАНИЛЦ: Таны хэрэглээний ус, халаалт, шатахууны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?
"Mongolic Тойм" Ep16
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар иргэдээс цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ
А.Батбаясгалан: Мөрөөдлийнхөө ажлыг хийж чадахгүй болсон ч энэ нь надад өөр олон зүйлийг хийх урам болсон
Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.