2111-р сар, 2026Бямба гараг

Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна

12 сар 16. 12:492 мин унших

Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна

​​​​​​​

"Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд өчигдөр /2025.12.15/ ирсэн. 

Тус гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард үйлдэгдэж байсан бөгөөд прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарч байсан аж.

Тэгвэл өнөөдөр Террил Атиензагийн гэр бүл тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын газарт өглөө.

Энэ үеэр түүний том охин Найриел Аттиенза "Монголын ард түмний тусламжтайгаар өнөөдөр Монголд хүрэлцэн ирээд хэргийг дахин нээж шалгуулах хүсэлт тавих боломжтой болсондоо баяртай байгаа. 

Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч миний ээж шиг энгийн хүнд шударга ёс үйлчлэх орон зай Монголд байгаа гэдэгт итгэж байна. Энэ хэргийг дахин сэргээлгэх хүсэлт гаргаж буйтай холбогдуулаад Монгол Улсын иргэн сэтгүүлч С.Будрагчаад 2011 онд хэрэгжих ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө биднийг бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа. 

Хууль эрх зүйн үйл явц ээдрээтэй байж магадгүйг ойлгож байгаа, гэхдээ ээж маань хүн байсан учраас хүний ёсоор хандахыг хүслээ. Ээжийн маань үхэлтэй холбоотой хэргийг дахин шалгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 

Түүний Монгол Улсад анх орж ирсэн нөхцөл байдал болон Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байгаа. Манай ээж Монголд орж ирсэн нь хил дамнасан хүний наймааны хэрэг байсан уу. Цагдаагийн бүх бүртгэл, хүмүүсийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн баримт бичгүүдийг бид дахин шалгуулах хүсэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг архивт хадгалаад орхидог шийдэгдээгүй хэрэг бус өнөөдөр амьд хохирогч нь болох үр хүүхдүүд бид чимээгүй зовоод байж байгаа гэдгийг хүлээж авна уу.

Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын газар шударга ёсонд итгэж энэ асуудалд яаралтай горимоор нягт нямбай анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт найдаж байна" гэв.

Ийнхүү прокурорын байгууллагын төлөөлөл Террил Атиензагийн гэр бүлийн тавьсан хүсэлтийн дагуу өмгөөлөгчдийн хамт уулзахаар болж, хурлын танхим руу явлаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.