2111-р сар, 2026Бямба гараг

Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд нөхөн төлбөр олгох уу?

12 сар 18. 8:502 мин унших

Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд нөхөн төлбөр олгох уу?

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ. Бэрхийн уурхай нь ил, далд жонш, алтны 20-иод салбар уурхайтай бөгөөд тэдгээрийн хамгийн том бөгөөд анхных нь болох 1954 оноос ашиглаж эхэлсэн Бэрх орд уурхайн нөөц 1994 онд дуусаж, уурхай хаагдсан байдаг. 

Цагтаа 10 мянган хүн амьдарч байсан Бэрх хот, улсын төсвийн 25-30 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн уурхай 2018 онд 2430 хүн амтай үлдсэн гэдэг. Тэгвэл уг уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 иргэний өргөдөлтэй холбоотой асуудлыг өчигдөр Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар хэлэлцлээ.

Иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Асар их хүч” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Алтангэрэл УИХ-ын удирдлага болон Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Д.Батбаяр нар судлаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулах, ЗГХЭГ-ын дарга дэмжлэг үзүүлэх, Засгийн газар шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал боловсруулжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 570 дугаар магадлалаар нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд 2024 онд ГБХНХЯ-ны салбарын хяналтын хэлтэс нөхөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тооцоолоход 9.4 тэрбум гаруй төгрөг байжээ.

Ирэх 2027 оны төсөвт уг зардлыг тусгаж нөхөн олговорыг олгох нь зүйтэй гэж үзсэн ч төсөв нь батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.