2111-р сар, 2026Бямба гараг

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

12 сар 19. 11:372 мин унших

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд урьж байна

МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган – 2025” арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.

Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх зорилготой тус чуулганыг МУИС 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд 11 дэх жилдээ болох гэж буй энэ удаагийн чуулганд Төрийн банк хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Энтрепренерүүд болон энтрепренершипийн боловсрол түгээгч их дээд сургууль, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал солилцох хамгийн том “индэр” болоод буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх арга замын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах талаар санал солилцоно.

Мөн их дээд сургууль, эрдэмтдийн бүтээлийг бизнесийн байгууллагуудад дэлгэн танилцуулж, энтрепренершип үйл ажиллагааг судалгааны үндэслэлтэй хөгжүүлэх эерэг хандлага, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаагаа ерөнхий зохион байгуулагч МУИС-ийн зүгээс мэдэгдэж байна.

Харин Төрийн банкны тухайд, “Гарааны бизнесийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцуулж, бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.

Улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн “хөдөлгөгч хүч” болсон шинэ санааны эзэд, бизнес эрхлэгч та бүхнийг Монголын энтрепренерүүдийн хамгийн том чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэрэв та чуулганд оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү. Мөн тодруулах зүйл байвал МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төвийн Бизнес консалтинг төв фэйсбүүк хуудас болон зохион байгуулах ажлын албаны 9909-7589 утсаар холбогдоно уу.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

771

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 306

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 253

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 370400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 622


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.