2111-р сар, 2026Бямба гараг

Хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна

12 сар 19. 13:352 мин унших

Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид амарсан энэ үед эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ гадаа гарч, цана чаргаар гулгах нь эрс нэмэгддэг. Албаныхны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар цана, чарганаас үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 1693 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин 2024 онд энэ төрлийн осол гэмтлээр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт нийт 1619 хүн хандсан байна.

Нөгөөтэйгүүр, нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унаж, гар, хөл, аарцаг, нуруугаа бэртээх тохиолдол ч нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын байдлаар халтиргаа гулгаанаас шалтгаалан 5365 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Иймд иргэдийг өвлийн улиралд гадаа амрах, хүүхдүүдээ цана чаргаар тоглуулахдаа аюулгүй байдлыг сайтар хангах, халтиргаа гулгаатай үед болгоомжтой зорчихыг албаныхан анхааруулж байна.

Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх
  • Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.