

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан. Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа. АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хуулийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэв. Өөрөөр хэлбэл АН-ынханд хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэг өгөөд гаргав. Шаардлага хүргүүлсэн АН-ын бүлгийн гишүүд ч “Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа" гэдгээ илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, 16 дэд сайдын нэрийг танилцуулж, Засгийн газраас 128 хяналтын менежерийг цомхотгож 16 дэд сайдыг томилох тогтоолыг баталсан билээ. Харин өчигдрөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын өрөөнд орж мад тавиулсан АН-ынхны дараагийн улс төрийн нүүдэл энэ бололтой. Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна. УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн заалттай билээ. Тэгэхээр АН эхний нүүдлээ хийсэн ч хууль санаачлах үүрэгтэй болж, Ерөнхий сайдад “мад” тавиулсан. Гэсэн ч тэд дараагийн нүүдлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг явуулж магадгүй байна. Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.
.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 241 (7738)


АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно
Г.Занданшатар Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, Л.Энх-Амгалангаар П.Наранбаярыг сольж хаврын улс төрийг давах уу…
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

Р.Батбаяр: М-Ойл групп олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан
Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Мөс цөмөрсөн дуудлага нэмэгдсээр байгаа тул гол, нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ
Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ
Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой
Авлигын индексээр 10 байр ухарсны учир…
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал
Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь
Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа
Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо
Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.