2111-р сар, 2026Бямба гараг

Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна

12 сар 22. 13:282 мин унших

Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна

Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, Төрийн ордны гадна жагсаж байна. 

Жагсагчдын зүгээс "Дэд сайд дэд саад хэнд ч хэрэггүй хоолны сав", "Засгийн газар огцор арай арай", "Дарга нар дээшээ залуус гадагшаа", "Сахил хүртээд шал дордов гэгчээр 126 гишүүнтэй болоод яг яасан юм бэ" зэргээр байр сууриа илэрхийлж, шаардлагаа хүргүүллээ. 

Мөн энэ үеэр "Бензин авахын тулд 3-4 цаг урт дараалалд зогсмооргүй байна. Дайран дээр давс нэмнэ гэгчээр 16 дэд сайдыг хаанаасаа гаргаад ирэв. 

Ард түмний төлж буй татварын мөнгөөр төсвөө бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна гэж ярьсан мөртлөө 16 дэд сайд цалинжуулна гэнэ үү. Ийм хошин шог тоглож байгаа хүмүүсийн өмнөөс ичиж байна" хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. 

Төрийн ордны гадна жагсаж буй иргэдийн төлөөллөөс УИХ дахь МАН, АН-ын бүлэгт хандаж дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа танилцууллаа. 

Орон нутагт 50 мянган төгрөгөөс дээш дүнд шатахуун өгөхгүй байна. Улаанбаатар хотод иргэд 24-72 цаг дараалалд зогсож бензин авах үгүйтэй Шатахуун Түгээх Станц (ШТС)-аасаа буцаж байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор олон иргэн хөдөө гадаа явах, талийгаачийг нутаглуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарлуулж, стратегийн салбарынхан хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд бензин шатахууны хомсдолыг долоо хоногийн дотор шийдэж, салбар хариуцсан сайд, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна.

  1. Монголбанкнаас "инфляцыг 8.2 хувь"-тай хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьжиргаа нэн хүнд, эмзэг бүлэг хүнсний хомсдолд орох аюул нүүрлэсэн. Мөн төрийн албан хаагчид үр дүнгийн урамшуулал, ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байна. Иймд төгрөгийн ханшийг чангаруулах, инфляцыг бууруулах, үнэн бодит судалгаа тооцоо мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг шаардаж байгаа. 
  2. 2025 оны төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүй байгаатай холбоотойгоор ААН-үүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй дансаа хаалгаж байна. Энэ он гарснаас хойш 200 гаруй ААН үүд хаалгаа барьжээ. Иймд татварын дарамтыг нэн даруй бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, ААН-үүдийг дэмжих бус хааж боож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн тавьж, сөрөг хүчний үйл ажиллагааг сайн дэмжиж нэн даруй огцруулахыг шаардаж байна.
  3. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байгаа энэ цаг үед төрийн данхар бүтцийг цомхотгож, дэд сайд нарыг буцаан татахыг шаардахын зэрэгцээ бодлого шийдэлгүй, чадамжгүй Засгийн газарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг мөн шаардаж байна.

Хэрвээ бидний шаардлагыг эс хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг ойрын 14 хоногт бодитой сэргээхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ шаардлагадаа дурдаж байлаа. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.