2111-р сар, 2026Бямба гараг

ЭМГЭНЭЛ | БАТМӨНХИЙН БОЛД

12 сар 22. 15:182 мин унших

ЭМГЭНЭЛ | БАТМӨНХИЙН БОЛД

БАТМӨНХИЙН БОЛД /1963-2025/

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, сэтгүүлч Батмөнхийн Болд 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Батмөнхийн Болд нь 1963 онд Улаанбаатар хотод төрж,  бага, дунд сургуульд суралцаж, 1982-1989 онд тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм. 

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1990 онд Монголын радиогийн сурвалжлагчаар эхэлж, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, тоймч, редактор, албаны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес таймс” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Зохиомж” дээд сургуулийн багшаар ажиллаж, улс төр, эдийн засаг, байгаль орчны сэдвээр мэргэшсэн сэтгүүлч байв.

Улмаар 2018 оноос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны эдийн засгийн сурвалжлагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад сэтгүүлч байлаа.

Б.Болд нь хэвлэл мэдээллийн салбарт нэгэн насныхаа хөдөлмөрийг зориулсан, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай, сэтгүүл зүйн үе үеийнхний хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч байсан бөгөөд Хэвлэлийн хүрээлэнгийн 2005 оны “Шилдэг сэтгүүлч”, МҮХАҮТ-ын “Эдийн засгийн оны шилдэг энтрепренер сэтгүүлч”-ээр тодорч, Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтан шагналаар шагнуулж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас зэрэг төрийн дээд одон, медаль хүртэж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн юм.

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулалцсан тэрээр клубийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд ажил хөдөлмөр, цаг хугацаагаа харамгүй зориулж ирсэн идэвхтэй гишүүн байсан төдийгүй сүүлийн нэг жилийн орчмын хугацаанд  www.mongold.mn цахим хуудсыг ажиллуулж байлаа.

Б.Болдын эгэл даруухан, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь МОНЦАМЭ-гийнхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН АХМАДЫН ЗӨВЛӨЛ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.