2111-р сар, 2026Бямба гараг

О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ

12 сар 23. 15:032 мин унших

О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан.

Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар тухайн хэргийг үйлдсэн гэх иргэнийг саатуулан шалгаж эхлээд байсан юм. 

Тэгвэл иргэн О.Уламсайханы биед халдаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх этгээдийг цагдан хорьсон байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллажээ.

38 настай н.Доржсүрэн гэгч нь "О.Уламсайханыг санаатайгаар болон захиалгаар гэмтээгээгүй, болсон үйл явдалд харамсаж байна. Цахим орчинд тархсан "О.Уламсайхан нь манай гэрт дайрч орсон. Эхнэрийн маань биед халдсан" гэх мэдээлэл худлаа. Зарим нэр бүхий мэдээллийн хэрэгсэл хэргийн газрын бичлэгийг зориудаар авч цацсанд харамсаж байна" хэмээн ярьсан байдаг.

Харин О.Уламсайхан нь цахим сайтад ярилцлага өгөх үэерээ  "Би тэр хүнийг танихгүй. Энэ бол золгүй явдал байсан. Улс төржүүлэх шаардлагагүй гэж боддог. Тэр хүн намайг "Чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн үү" гэхээр нь "Мөн мөн" гэж хэлээд инээхэд "Чамаас болоод хэдэн олон хүн хоолноосоо салж, хэдэн олон хүнд гай болсноо мэдэж байна уу гээд надад дургүй байдлаа илэрхийлсэн. Цахим орчинд "Намайг гэрт нь ороод, эхнэрийнх нь биед халдсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ ийм зүйл болоогүй. Надтай л ижил түрээсийн байранд амьдардаг байсан ах байсан" гэж ярьсан удаатай.

Тэгвэл үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх иргэнийг эрүүгийн хуулийн хэдэн хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд буй гэнэ.

н.Доржсүрэнг анх Эрүүгийн хуулийн 10.1 хүн алахыг завдсан гэх зүйл ангиар яллагдагчаар татаад байсан бол хэргийг прокурорт шилжүүлэхдээ О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.