2111-р сар, 2026Бямба гараг

Бичлэг: Дотоодын цэргийн алба хаагчид нэгнээ яргалдаг нь илчлэгдэв

12 сар 24. 9:511 мин унших

Бичлэг: Дотоодын цэргийн алба хаагчид нэгнээ яргалдаг нь илчлэгдэв

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж буй  бичлэг энэ оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:40 минутад нийтлэгдэж, нэгнээ яргалдаг болох нь илчлэгдэв.

Уг дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлсэн гэв.

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед зүй бусаар халдаж байгаа хэргийг тодруулж байна. Мөн нэгдсэн байдлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл өгнө” гэлээ.

Харин зодуулсан хүүгийн аав "Хүүг минь зодож байгааг интернэтээс хараад цочирдлоо. Би алгадаж ч үзээгүй хүүг минь унатал цохиж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, тэвчээд өнгөрсөн. Цэргийн ангид яргалал байсаар байгаад харамсаж байна" хэмээн ярьсан юм.

Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг www.ТАС.mn сайтаас уншаарай.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

572

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 405

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

688


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.