2111-р сар, 2026Бямба гараг

Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц

12 сар 24. 11:102 мин унших

Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц

Ирэх оны Нийслэлийн төсвийн ихэнхи хувь нь явган хүний зам болон дугуйн замыг тавихад зарцуулагдах нь ээ. "Төсвийг мөшгөе" булангаараа онцлон хүргэж байна. 

Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замыг барихаар төлөвлөснөөс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна хэмээн мэдээлсэн. Эдгээрийн төсөвт өртгийг нийслэлийн ирэх оны төсөвт дараах байдлаар тусгаж, баталжээ. 

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд уулын авто зам дагуу явган хүний болон дугуйн зам тавих юм байна. Энэхүү тохижилтод нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
  • Сэлбэ голын эрэг дагуу дугуйн зам тавих нийслэлийн нийт төсөвт өртөг 478 сая төгрөг бөгөөд ирэх онд бүтээн байгуулалтыг 95.7 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  • Чойжин ламын сүм музейн баруун, зүүн талд явган хүний болон дугуйн замыг шинээр барихад 179 сая төгрөгийг баталжээ. Нийт төсөвт өртөг 1.1 тэрбум төгрөг.
  • Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг тойрсон бетон суурьтай төмөр хашааг нурааж, явган хүний болон дугуйн зам тавих нийт төсөвт өртөг 108 сая төгрөг бөгөөд үүнээс ирэх онд 24 сая төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
  • Ногоон нуурын гудамжны хоёр талын явган хүний болон дугуйн зам, авто зогсоол байгуулах тохижилтын ажлын нийт төсөвт өртөг 5.6 тэрбум төгрөг, үүнээс ирэх онд 833 саяыг төсөвлөсөн байна.

Ирэх онд Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Өнгөрсөн онд 2025 онд 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл хэрэгжүүлснээс 73,410 ам.метр талбайг угсарч дуусгасан байна.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.