2111-р сар, 2026Бямба гараг

Ж.Батзандан: "Ачит ихт"-ийн 50 хувийг төр эзэмших ёстой

12 сар 24. 17:073 мин унших

Ж.Батзандан: "Ачит ихт"-ийн 50 хувийг төр эзэмших ёстой

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

​​​​​​​

Энэ үеэрээ тэрээр: "Түүнийг тусгай төлбөрөөр орлуулж, баялгийн санд хуримтлуулах, ард иргэдэд хүртээх бодлого нь Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр гарсны үндсэн дээр хэрэгжих учиртай хуулийн зохицуулалттай.

 

Тэгэхээр Засгийн газар бүрдсэн гэж үзвэл Улсын Их Хуралд асуудлаа оруулж, зохих шийдвэрийг гаргуулан урагшлах ёстой гэж харж байгаа. Гэтэл найман сар болж байхад Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй байна.

 

Найман сарын хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал гурван удаа яригдлаа. УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг гурвантаа хэлэлцсэн. Эхний удаа Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бид асуудлын боловсруулсан хувилбаруудаа хүргүүлсэн. Тэр Засгийн газар огцроод цөөнгүй сар өнгөрсөн. Сая хэдхэн сарын өмнө дахин хувилбаруудаа өгсөн. Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал яригдсаар байгаад мөн өнгөрсөн. Одоо дахин Засгийн газар огцрох тухай яригдаж байна.

 

“Ордон дээдэх нь суудлаа олбол доодох нь гүйдлээ олно” гэж үг бий. Манай ордны зарим гишүүд суудалдаа анхааралтай байгаа учраас бидний оруулсан санал Засгийн газар, Улсын Их Хурал руу орж чадахгүй гацсан байдалтай байна.

 

Гэсэн ч энэ гацааг арилгах үүднээс өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр биднийг сонсох саналыг Ерөнхий сайд гаргаж, дуудаж байна. Оноос өмнө ажлын гацаа арилж, улс төр тогтворжиж, Баялгийн сангийн хууль болон түүний хэрэгжилт урагшилна гэж найдаж байна.

 

Танай ажлын хэсэг ямар санал оруулж байгаа вэ?

 

Тухайлбал, “Ачит Ихт”, “Эрдмин", "Зэс Эрдэнийн хувь" зэрэг компаниуд байна. Эдгээр нь үүсмэл орд ашиглаж буй бөгөөд төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд юм. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 5-ийн 4-т заасны дагуу энэ асуудал шийдэгдэх боломжтой.

 

Өөрөөр хэлбэл, төр өөрийн эзэмших хувь хэмжээг тогтоох эрхтэй. Таван хүртэлх хувийг Засгийн газар, Улсын Их Хурал хэлэлцэн амнат буюу тусгай төлбөрөөр орлуулж болох зохицуулалт ч бий.

 

Эдгээр хувилбаруудыг шинжээч, санхүүгийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан. Хэрэв төрийн эзэмших хувь хэмжээг 50 хувиар тогтоовол Монголын ард түмэнд, баялгийн санд болон улсын төсөвт ямар хэмжээний хөрөнгө төвлөрөх боломжтойг тооцоолсон. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдэд ноогдох өгөөжийг ч тооцсон.

 

Тухайлбал, “Ачит Ихт” компанийн цаана Цагаан гуайн гэр бүл, мөн зарим улс төрчдийн хоёр, гурван гэр бүл бий. Эдгээр тооцооллыг хийж, төр 50 хувийг эзэмших хувилбарыг боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн. Одоогоор 34-өөс 50 хувийн хооронд хэлэлцээр үргэлжилж байна.

 

Бидний баримтлах гол зарчим бол Үндсэн хуулийн дагуу баялгийн өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох ёстой гэсэн зарчим юм. Энэ хүрээнд санхүүгийн хувилбаруудаа шинжээчдийн хамт боловсруулж, Засгийн газарт оруулсаар байна.

 

Ухаа худагтай холбоотой ямар санал санаачилга гаргасан бэ?

 

Тавантолгойн ордтой холбоотойгоор гурван компани бий. Тухайлбал, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, "Тавантолгой" ХК эзэмшиж байна. Эдгээр компанитай холбоотой саналын хувилбаруудыг мөн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар баталгаажуулаагүй байгаа тул урьдчилан зарлах боломжгүй. Учир нь уг асуудал нууцын зэрэглэлтэй. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Бид өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хийж, холбогдох баримт бичиг, тайлан, тооцооллыг цаг тухай бүрд нь хүргүүлсээр байна.

 

Тэгэхээр та “Ачит Ихт” дээр 50 хувийг авах санал оруулсан гэж ойлгож болох уу? Яагаад Ухаа худаг дээр ийм санал оруулж болохгүй гэж?

 

“Ачит Ихт” дээр хэлэлцээр харьцангуй урагшилсан. Талууд саналуудаа харилцан тавьсан бөгөөд 34-өөс 50 хувийн хооронд хэлэлцээр явж байна. Манай зүгээс бол хуулийн дээд хязгаар буюу төрийн эзэмших хувь 50 хувиас доошгүй байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа." гэв.

 

Н.Отгончимэг

сонин.мн

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.