2111-р сар, 2026Бямба гараг

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО

12 сар 8. 18:392 мин унших

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО

COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Аюулгүй байдлын дэд хорооны II хурал өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдөр ГХЯ-ны "Зөвшилцөл танхим"-д боллоо.

Аюулгүй байдлын дэд хороо нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах барилга байгууламж буюу “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, мөн дээд, өндөр түвшний зочдын байрлах зочид буудал, түүний ойр орчмын аюулгүй байдал, Улаанбаатар хотын замын үндсэн маршрутын хамгаалалтыг хариуцах үүрэгтэй ажиллаж байна. Тэрчлэн СОР17 хурал болох үеийн галын аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг бүхий л холбогдох арга хэмжээний хүрээнд НҮБ-ын хамгаалалтын багтай “Цэнхэр бүс”-д хамтран ажиллах юм.

Энэ удаагийн хурлаар Аюулгүй байдлын дэд хорооны дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Б.Ариунболд дэд ажлын хэсгүүдийг 12 дугаар сарын 15-ны дотор байгуулах чиглэлийг өглөө. Энэхүү аюулгүй байдлын арга хэмжээг удирдаж, бодлого, зохион байгуулалт талаас хариуцаж ажиллах газар нь Төрийн тусгай хамгаалалтын газар байх юм.

Мөн COP17 зохион байгуулах түр байр, барилга байгууламжийн талаарх мэдээллийг "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга танилцуулсан бөгөөд галд тэсвэртэй бат бөх материалаар хийсэн түр барилга байгууламж байхаар төлөвлөснөө онцлов. Мөн Б.Ариунболд даргын өгсөн үүргийн дагуу ойрын хугацаанд Аюулгүй байдлын дэд хорооны ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллага, дэд хороодын хамт боловсруулахаар боллоо.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.