2111-р сар, 2026Бямба гараг

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа

12 сар 23. 8:151 мин унших

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа

НҮБХХ, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэйгээр газар ба уур амьсгал дахь задуучуудын манлайллын асуудлаарх хэлэлцүүлэгт их, дээд сургууль, төрийн бус байгууллага, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн залуучуудын сайн дурын төлөөллийг нэгтгэн зохион байгууллаа.

Тус сургалт нь COP17-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэсэн. Мөн COP17-ийн хүрээнд зохион байгуулагдах бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харууллаа.

Оролцогчид COP17-ийн талаар мэдээлэл авч, санал санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх зорилготой Movers Workshop-д хамрагдсан. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой оролцоог бий болгох шинэ эхлэлийг тавилаа.

Их, дээд сургууль, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэний байгууллагыг төлөөлсөн 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.