2111-р сар, 2026Бямба гараг

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

12 сар 26. 9:392 мин унших

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

“Хөгжлийн банкны” гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдох хэргийг шүүх хурал 2023 оноос хойш шүүх дамжин явж байна. Уг хэрэг ихээхэн онцлогтой.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг, Зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтан болон бусад хүмүүсийн холбогдсон хэрэг гээд тав хуваачихсан. Тэгвэл, уг хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг холбогдуулан шалгасан. Шүүх рүү ч аваачсан. Хэргийг анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд уг хэргийг шүүсэн. Дараа нь 2024 оны гуравдугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдсэн.

Сүүлд нь 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүх хэлэлцэж тогтоол шийдвэрээ гаргасан. Дахиад энэ оны есдүгээр сарын дундуур Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сард цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2024 оны гуравдугаар сард мөн л цагаатгаж шийдсэн. Сүүлд нь 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж, тэр дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сарын дундуур дахин хэлэлцээд Н.Алтанхуягийг дахиад цагаатгасан. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаадсан юм. Ер нь бол, улс төрийн хүрээнд “Хөгжлийн банкны хэргийг улс төрийн зорилготой шүүх дамжуулж бөмбөчүүлээд байна уу” гэсэн хардлага сүүлийн үед үүсээд байна.

Учир нь, Хөгжлийн банкны хэргийг шалгаж эхэлсэн болоод хэрэг үүсгэсэн шалтгаан нь Хөгжлийн банкны хөрөнгийг буцаан байршуулах, чанаргүй найдваргүй зээлийг төлүүлэхэд оршиж байсан юм. Гэтэл цагийн явцад хэргийг эцэслэлгүй ямар нэг байдлаар шүүх дамжуулан буцаасаар байна. Ойрын үед Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч хэлэлцэж магадгүй нь. Ингэсээр байтал Хөгжлийн банкны хохирлыг барагдуулах хугацаа нь сунасаар байгаа юм.

 

Эх сурвалж: www.DNN.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

398

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.