2111-р сар, 2026Бямба гараг

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг нас баралт бүртгэгдэж, нас баралт 12 боллоо

12 сар 30. 10:461 мин унших

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар /2025.12.30/ улаанбурхан өвчний улмаас 22 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 34 иргэн гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн найм нь ХӨСҮТ-д, үлдсэн 14 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ авч байна. Тэдний биеийн байдал дунд дөрөв,  хүнд дөрөв байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн нас баралт шинээр нэг бүртгэгдэж, 12 болжээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд, иргэд вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн програмд заавал бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон тохиолдолд нэн даруй нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс уриалж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.