2111-р сар, 2026Бямба гараг

Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

12 сар 30. 12:182 мин унших

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар 30-ны өдрийн байдлаар АИ-92 авто бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Тухайлбал, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10.080 тонн АИ-92 авто бензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 62 вагон, Рашаант өртөөнд 11 вагон, Улаанбаатар өртөөнд 14 вагон, Эрдэнэт өртөөнд 8 вагон, Чойр өртөөнд 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна.

Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75.835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197.767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11.267 тонн тус тус орж ирээд байна.

Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 80 хувьтай байна. Үлдсэн хувийг татаж авснаар Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаныхан дурдаж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ-аас импортоор оруулж ирдэг аж. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын АИ-92 автобензиний хил үнэ 705 ам.доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590 төгрөг байна. Харин Евро-5 стандартын АИ-92 авто бензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.