2111-р сар, 2026Бямба гараг

MCS-ийн ноён Ж.Оджаргалын хотын мээрийг "балбахын учиг улс төрийн зорилготой юу"?!

12 сар 30. 13:493 мин унших

MCS-ийн ноён Ж.Оджаргалын хотын мээрийг "балбахын учиг улс төрийн зорилготой юу"?!

Өнгөрсөн өдрүүдэд сошиалаар хотын мээр Х.Нямбаатар баахан балбуулав.  Жирийн иргэн л түүнийг тосож аваад хэрэлдээд үзэл бодлоо илэрхийлээд авлаа гээд л уянгын халил явтал өнөөх нь "тавиул гар" байх нь тэр ээ. Түүнийг нь айхтар монголчууд болсон хойно газар авахуулахгүй бариад авлаа. 

Тодруулбал, Х.Нямбаатар болон "“Юбикаб” такси үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр нарын дунд өрнөсөн маргаан олны анхаарлыг ихээхэн татсан. Ийнхүү хотын мээрийг балбахын цаад учгийг хөөвөл улс төрийн зорилготой байж мэдэхээр болж орхив. 

Нийслэлээс 2026 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаатай хэрэгжих төслийг танилцуулсан бөгөөд 2000 таксиг нийтийн тээврийг хөгжүүлэх сангаар нэгдсэн удирдлагын систем бүхий баазын болон түрээсийн нөхцлөөр хэрэгжүүлэх 77 тэрумын санхүүжилтийг шийдвэрлэнэ хэмээжээ. Манайд таксины соёл гэж ярилтгүй бөөн асуудал дагуулдаг үнэхээр хөгждөггүй хөндүүр сэдвийн нэг. Нийтийн тээврийн соёлыг арайхийж нэг шат чардайж байж ахиулж буй. 

Өнөөдрийн байдлаар Монголд 4-5 хувийн аж ахуй нэгжийн 250 орчим такси албан ёсны зөвшөөрөлтэй өдөр тутмын үйлчилгээнд явдаг байна. Харин хотын 1.7 сая иргэний 90-95 мянга орчим нь өдөрт таксигаар зорчдог бол албан ёсны бус буюу хувийн такси үйлчилгээг сонгохоос аргагүй нөхцөл үүсдэг.

Иймд нийслэлээс такси үйлчилгээг дэмжих ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээний албан ёсны зөвшөөрөлтэй компаниудын төлөөллүүдтэй уулзаж, одоогийн таксинд явж буй автомашинуудыг нэг стандарттай болгох, ингэхдээ 100-1000 машинаар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн аж. Мөн үнийн босгыг тогтоох, хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг 6 жилийн хугацаатай, жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөжээ.

Эхний ээлжид 1000 цахилгаан машин оруулж ирж, бүх такси төрийн өмчит нэгдсэн удирлагад нэгдэнэ. Мөн эхний удаагийн 20 тэрбум төгрөгийг такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүүгүй зээлдүүлж, 57 тэрбумыг нь 16.5 хувийн хүүтэй бизнесийн зээл хэлбэрээр олгох гэсэн Хотын даргын санаачилсан энэ төслийг өдгөө хотод такси үйлчилгээний бизнес эрхэлж буй “Юбикаб” компанийн Н.Отгонбаяр шүүмжилж, хэрвээ такси алдагдалтай ажиллавал төр алдагдлыг нь татварын мөнгөөр төлөх болно. Такси үйлчилгээ эрхлэхийг амархан гэж бодож, төр ажил хийсэн мэтээр харагдах гэлээ гээд гал авалцсан. 

Гэтэл төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжээд өгье гэсэн нь дээрх Н.Отгонбаярт яагаад хэрхэн таалагдсангүй вэ гэдэг асуулт хариултаа ирэн байна. Үүний араас баримт сөхтөл, “Юбикаб” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь иргэн Н.Отгонбаяр биш байна. Тус компанийн жинхэнэ эзэн Жамбалжамцын Оджаргал байх юм. Тэгэхээр такси үйлчилгээний асуудал нь гол "бай" биш байсан бололтой дог оо.  

“Юбикаб” компанийн гүйцэтгэх захирлаар 2024 оны гуравдугаар сарын 11-нд О.Золбаяр бүртгүүлсэн бөгөөд Н.Отгонбаяр хасагдсан байх юм. Ерөнхийдөө бол Х.Нямбаатарыг л улстөрөөс "намнах" гэсэн санаатай эсэргүүцэл байв уу? Өөрөөр хэлбэл, ил харагдах байдал нь Н.Отгонбаяр харин цаана нь удирдагч нь Ж.Оджаргал л гэсэн үг.

МАН дотор MCS-ийн эрх ашгийг хамгаалагчдын эсрэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар нэг тал байдаг. Одоогийн УИХ-д  MCS-ийн талынхан илтэд өмөөрдөг. Энэ нь ч олон нийтэд сүүлийн үед илтэд мэдэгдэх болсон. Одоо ч хэн нь хэнийгээ өмөөрч амь тавих нь холгүй хөл алдан пост уянгалуулах нь ч тод харагдах болсон билээ. Яахав ээ, хотын мээр такси үйлчилгээг өрсөлдөөнтэй болгож соёлч боловсон байлгаж өнгө татах гэсэн л санаа. Гэхдээ арай ч 4 мянган машин оруулж ирэхгүй гээгүй л юм байна лээ. Такситай холбоотой маш хүнд эмгэнэлтэй кэйсүүд ихээхэн. Энэ талаар харин энд дурдах нь илүүц биз ээ. 2028 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ Х.Нямбаатар хатуухан хэлээд авсан нь олон хүний эгдүүцлийг ихээхэн хүргээд буй гэсэн. Энэ нь ч бас ноён Ж.Оджаргалд таалагдаагүй нь лавтай боллоо. 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.