2111-р сар, 2026Бямба гараг

Э.Болормаа: Нөлөө бүхий эрэгтэй гишүүд, дарга нар бэлгийн дарамт үзүүлвэл та хариуцлага тооцож чадах уу

12 сар 30. 13:502 мин унших

Э.Болормаа: Нөлөө бүхий эрэгтэй гишүүд, дарга нар бэлгийн дарамт үзүүлвэл та хариуцлага тооцож чадах уу

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх, түүний оронд Б.Хэрлэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 

Энэ үеэр УИХ-ын Э.Болормаа Ёс зүй дэд хорооны даргаар сонгогдож буй Б.Хэрлэнгээс Төрийн ордон дахь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд ямар байр суурь баримтлан ажиллах талаар асуулаа. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Ордон доторх ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудалд ямар байр суурьтай байх вэ. Энэ асуудал дээр Ёс зүйн дэд хороо яаж ажиллах ёстой гэж үзэж байна вэ. Зөвхөн ордон дотор гэхээс илүүтэй төрийн албан дахь ажлын байрны бэлгийн дарамтын талаар маш олон эмэгтэй надад хандаж байсан. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад ч нэмэр алга гэдэг. Таныг эмэгтэй хүнийхээ хувиар энэ асуудалд илүү манлайлал үзүүлж ажиллаасай гэж хүсэж байна. Хууль, дүрэм хэрэгжүүлэхэд анхаараарай. 

Том, том эрэгтэй гишүүд, дарга нар ийм асуудалд холбогдоход та хариуцлага тооцож чадах уу. 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд цаашлаад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар зохицуулагддаг. Энэхүү эрх зүйн баримт бичгүүдэд ажлын байран дээрх ёс бус үйлдлийн талаар нарийн, сайн зохицуулалт туссан байдаг. Хууль, зарчмыг барьж энэ асуудалд хандах ёстой гэж бодож байна. 

Хууль, дүрэмд ийм асуудалд ямар хариуцлага тооцохоор заасан байна тэр дагуу зохих арга хэмжээг авах нь энэ албан тушаалыг хашиж байгаа хэний ч бай үндсэн үүрэг нь. 

Нөгөө талаас хууль тогтоох түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд биеэ авч явах соёлоороо үлгэрлэл, манлайлал үзүүлэх ёстой. Тиймээс энэ талын зарчмын шаардлагыг тавьж ажиллана. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.