2111-р сар, 2026Бямба гараг

"Би бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа хүн гэтэл хайртай гэр бүлийг минь хядчихлаа"

1 сар 5. 15:192 мин унших

"Би бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа хүн гэтэл хайртай гэр бүлийг минь хядчихлаа"

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эхэд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн билээ.

Дээрх гэмт хэргийн улмаас 4 настай охин ээжийнхээ хамтаар амиа алдаж, 3 настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээллээр, хөрш айлын 48 настай эрэгтэй нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байсан талаар түүний нөхөр Нэгүүн.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Өглөө машин аваад гэрээсээ гараад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан байна. Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд эмнэлэгт байна. Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй гар гэр бүлийг минь хяргачихлаа. Одоо амьд үлдсэн охин минь "Ээж яасан бэ. Би аниа болж байгаа" л гэнэ. Би охиноо босчих. Гарч ирэхээр нь тоглоё" гэж хэлсэн. Би бор зүрхээрээ хөдөлмөрлөөд ажлаа хийгээд хайртай гэр бүлтэйгээ хамт байсан. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй сэтгэцийн өвчтэй нь ч мэдэгдэхгүй хүн хайртай гэр бүлийг минь хядчихлаа, аймшигтай би ийм зүйлийг кинон дээр л харж байсан. Би хажууд нь байгаагүйдээ харамсаж байна. Охин минь "Танихгүй агаа ёоёо" гээд л байна. Хайртай ханиа, 4 настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулах болчихлоо шоконд байна. Үнэхээр шоконд орчихлоо би" гэжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.