2111-р сар, 2026Бямба гараг

Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсжээ

1 сар 6. 13:572 мин унших

2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. 

Тодруулбал Улаанбаатар хотод хонины ястай махны үнэ 7 хоногийн өмнөхөөс 1.6 хувиар өсөж 17.252 төгрөгт хүрсэн бол үхрийн ястай махны үнэ 2.6 хувиар өсөж 22.180 төгрөг болжээ. Харин орон нутагт хонь, үхэр, ямааны махны үнэ 0.9-2.2 хувиар өссөн бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ 0.1-1.2 хувиар нэмэгджээ.

Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 23.955 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 17.7 хувиар өсч, өмнөх сараас 1.2 хувиар буюу 303 төгрөгөөр буурсан гэж мэдээлсэн. Түүнчлэн нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 2459 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас хоёр хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 5.6 хувиар, өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа тоон статистикийг мэдээлж байв.

Тэгвэл "Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах 25-26 мянган төгрөг, үхрийн ястай мах нь 21 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин хонины ястай мах 18 мянган төгрөг, хонины цул мах 20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Шинэ оны өмнө тус зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байсан юм. Он гарснаас хойш махны үнэ огцом буюу 5-6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.