2111-р сар, 2026Бямба гараг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ

1 сар 7. 14:341 мин унших

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан.

Тэгвэл Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар НИТХ-аас гаргасан уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025.10.16 өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 

 

Хуулийн хүрээнд тэдний нэхэмжлэлийн дагуу уг асуудлыг шүүхээс хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх долоо хоногийн хугацаатай байдаг. Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлээс зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэж хугацаа тогтоосон байна. Хуульд зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангахгүй бол шүүхээс 14 хүртэлх хугацаанд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг 2026.01.06-ны өдөрт багтаан шийдэх учиртай байсан юм. Тэгвэл тэдний нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан талаар хуульчид мэдээллээ.

Ингэснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хуульд нийцсэн эсэх, нийтийн ашиг сонирхол зөрчсөн эсэхийг хэлэлцэх шүүхийн процесс цаашид үргэлжлэх юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.